Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

МАРГААШ БУЮУ НЯМ ГАРАГААС ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРНА...

2015-12-12


12 дугаар сарын эхнээс түлш, шатахууны үнэ баруун гурван аймагт литр тутамд 230-260 төгрөгөөр, зүүн аймгуудад 130-150 төгрөгөөр тус тус буурч байна. Засгийн газраас бүс нутгийн шатахууны үнийн зөрүүг бууруулах зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 09-ний 438 дугаар тогтоолоор онцгой албан татварын хувь хэмжээг баруун, зүүн болон төвийн бүсэд ялгавартай тогтоох шийдвэр гаргасан билээ. Татварын ийм зохицуулалт хийснээрээ алслагдсан бүс нутгууд болон төвийн бүсийн шатахууны үнийн зөрүүг ойртуулах, орон нутагт шатахууны үнийг бууруулах боломж бүрдсэн байна. 
Шатахууны үнэ буурч байгаатай холбогдуулан Зам, тээврийн сайд М.Зоригт, Уул уурхайн сайд Р.Жигжид, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн нарын албаны хүмүүс 12 дугаар сарын13-ны ням гарагт манай аймагт ажиллах гэж байна.
Ням гарагийн 16:00 цагаас “Эрдэнэмандал” хийдийн баруун талд байрлах “Шунхлай” ХХК-ийн Шатахуун түгээх станцын талбайд үйл ажиллагаа зохион байгуулж, үнийн самбарын мэдээллийг солих юм.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%