Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Архангай аймагт ажиллалаа

2015-12-12

Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км хатуу хучилттай автозамын хөдөлгөөнийг нээх ёслолын ажиллагаа Архангай аймгийн Тариат суманд болж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцсон юм.

Ерөнхий сайд Архангай аймагт ажилласан хоёр дахь өдрөө тус аймагт шинээр баригдсан Авто тээврийн төвийн нээлтэд оролцлоо.

Монгол Улсын Засгийн газраас тодорхой төслүүдийг хэрэгжүүлнэ. БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хот хоорондын зорчигч тээврийн тохь тухтай шинэ 200 автобусыг ирэх жил нийлүүлнэ. Авто тээврийн энэ төвийн үйлчилгээ өргөжиж, баруун хязгаарын бүс нутгийг Улаанбаатар хоттой холбох гол зангилаа болно гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд энэ үеэр илэрхийллээ. 

Ерөнхий сайд энэ өдөр аймагт шинээр баригдсан зам болон цэцэрлэг, спорт сургууль, шинэ орон сууцны хороололтой танилцлаа.

Архангайд бусад аймаг, орон нутаг жишээ авмаар олон сайн ажил байна. Монгол Улсын спортын анхны төрөлжсөн сургууль Цэцэрлэг хотод байгуулагдаж, хоёр дахь жилдээ ажиллаж байна. Жүдо, чөлөөт бөхийн танхим, усан сан, хөлбөмбөгийн талбайтай энэ сургууль дэргэдээ 100 хүүхдийн дотуур байртай бөгөөд Ерөнхий сайд танилцлаа. Багш сурагчидтай уулзахдаа, Архангай аймагт спортын төрөлжсөн, сурах орчин бүрдсэн сургууль байгуулагдаж, олон хүүхэд суралцаж байгаад баяртай байна. Ирээдүйн олимп, дэлхийн аваргууд энэ сургуулиас, хүүхэд залуучууд та бүхний дундаас төрнө гэдэгт итгэлтэй байна.

Спортоос гадна хүүхдийн урлагийн авьяасыг хөгжүүлэхэд анхаарч, хүүхэд бүрийн хөгжлийн төлөө ажиллаж байгаа тус сургуулийн хамт олонд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг талархал илэрхийлж, багш, сурагчдад өндөр амжилт гаргаж, зорилгынхоо оройд хүрэхийг ерөөлөө. 

Архангай аймагт сүүлийн 22 жилд 36 айлын орон сууц баригджээ. Харин 2013 оноос хойш 1000 гаруй айлын орон сууц босчээ. Цэцэрлэг хотод хэрэгжүүлж эхэлсэн түрээсийн орон сууцны хөтөлбөрийг Улаанбаатар болон бусад аймаг, орон нутагт турших хэрэгтэй юм байна.  Энэ чиглэлээр судалгаа хийж асуудал боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Барилгаг, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ болон ТОСК-ийн гүйцэтгэх захирал А.Гантулгад өглөө. 

Орон сууцны нэгдүгээр давхарт хүүхдийн цэцэрлэг байгуулсан нь зөв жишиг болжээ гэдгийг цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Ерөнхий сайд хэлээд тус цэцэрлэгт хувиасаа нэг сая төгрөгийн үнэ бүхий тоглоом бэлэглэхээ хэлж байлаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%