Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шинэ сургууль, цэцэрлэгтэй танилцлаа
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүүхдийн 13-р цэцэрлэг, Спортын төрөлжсөн сургалттай сургууль, ТОСК-ийн 120 айлын орон сууцтай танилцлаа.Тэрээр хүүхдийн цэцэрлэгт монгол уран зураг бэлэглэж, хувиасаа 1 сая төгрөгийн тоглоом өгөхөө хэлсэн юм.Спортын төрөлжсөн сургалттай сургуулийг УБ хотод ч ховор, сайхан сургууль баригдсаныг онцлоод багш, сурагчдад амжилт хүслээ.ТОСК-ийн гэгдэх 120 айлын орон сууцыг түрээсийн нөхцөлөөр иргэдэд олгохтой холбоотой асуудлыг даруй шийдвэрлэхийг БХБ-ын сайд Баянсэлэнгэд үүрэг болголоо.Цаашид Архангай аймгийн бүтээн байгуулалт болоод давуу талтай бодлого, шийдвэрүүдийн туршлагыг судлуулах үүднээс 21 аймгийн Засаг дарга нарын сургалт, аяныг Архангайд зохион байгуулах төлөвлөгөөтэйгээр Ерөнхий сайд энэ удаагийн албан томилолтоо өндөрлөлөө.
Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.
санал өгсөн: 174