Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"Аавын захиас миний сахиус" шинэ ном хэвлэгдлээ

2015-12-14

XX зууны дунд үеэс XXI зууны эхэн үеийн Монгол улсын жирийн нэг ажилтны 80 шахам жилийн туулсан амьдрал замналын бичиглэл болсон “Аавын захиас, миний сахиас” ном хэвлэгдлээ.

“Бүтээл туурвилын хэлхээс дунд үзэл бодлоо солилцож, үг өгүүлбэр тунгаан ярилцдаг эрхэм хүн Тогтохын Ядамсүрэн гуай хурц өнгөөр шүүмжлэлтэй аясаар үнэнийг шуудхан хэлчихдэг бичлэгийн арга барилтай нэгэн. Түүний үүх түүх хуучлах аливааг ухуулан ойлгуулах эрмэлзлэлтэй, шударга үгтэй болох нь ажлын цаг хугаслан хааяахан ярилцахад илт ойлгогддог. Энэ хүний байр суурь, мэдлэгийн цараа энэ номноос танд анзаарагдана” хэмээн Архангайн амьдрал сонины эрхлэгч, Ган үзэгтэн сэтгүүлч О.Амарзаяа номын өмнөтгөлд онцолжээ.

Эгэл малчны хүү Монгол улсын шинэ үндсэн хуулийг батлалцаж явснаа өгүүлсэн гээд ном бүхэлдээ зохиогч Т.Ядамсүрэн гуайн туулж өнгөрүүлсэн амьдралын замнал хэдий ч Монголын нийгмийн сонирхолтой бөгөөд эгзэгтэй үеийн үйл явцад хэрхэн оролцож явснаа хойч үедээ үлдээх зорилгоор бичсэн нь нэн сонирхолтой ажээ. Мөн өвгөн бичээч уг номондоо амьдралын залуур аавынхаа захиас, гэрээсийг чандлан сахиж, сайхан сэтгэлт авга ах, тэдний үеийн өвгөд дээдэс, амьдралд хат суулгаж бойжуулсан анд сайхан нөхдийнхөө сэтгэл, зүтгэлийн тухай олон сайхан дурьдатгалыг хүүрнэжээ.

Өмнө нь цөөн тоогоор хэвлүүлсэн “Заяын гэгээний нутгийн Заяа сайтай түмэн минь”, “Шивэрт рашаан сувиллын түүхэн замнал” ном болон төв, орон нутгийн сонин хэвлэл, радио, телевизд өгсөн ярилцлагаа ч номондоо оруулсан байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%