Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Өрхийн орлогын түвшин тогтоолгоогүй бол хүүхдийн мөнгө олгохгүй.

2015-12-16

Хүүхдийн мөнгө олгох журамд өөрчлөлт оруулж, хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт өмнөх оныхоос даруй 40 хувь бага буюу 144 тэрбум төгрөг батлаад буй. Улмаар хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохгүй зөвхөн 1-17 дугаар бүлгийн өрхийн 0-18 насны хүүхдэд л олгохоор шийдвэрлээд байгаа юм.

Тэгвэл хүүхдийн мөнгө авахын тулд заавал өрхийн амжиргааны төвшингөө тогтоолгох шаардлагатай юм байна. Өөрөөр хэлбэл түвшингөө тогтоолгоогүй болон өмнө нь тогтоолгоод үр дүнд нь сэтгэл хангалуун бус байгаа эцэг, эхчүүд үлдсэн хугацаанд харьяа Нийгмийн халамж, үйлчилгээний газар, хэлтэстээ хандаж, өргөдөл гарган амьжиргааны төвшингөө тогтоолгож байж энэ мөнгийг авах ёстой.

Гэвч хоёр долоо хүрэхүй хоногийн дараагаас хүүхдийн мөнгийг шинэ журмаар олгож эхлэх учраас энэ хугацаанд амжиж өрхийн амжиргааны түвшингөө тогтоолгүй бол нөхөн олгох боломжгүй юм.

Х.Маргад

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%