Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"ОРОЛЦООГ БОДИТ БОЛГОЁ" ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛОВ

2015-12-02

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаарх хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, нэгдсэн ойлголт бий болгох, 2016-2020 онд хэрэгжих ХБИ-ийн дэд хөтөлбөрийн төсөлд ХБИ-ийн саналыг тусгах, ирэх оныг ХБИргэдэд ээлтэй жил болгон зарлахад нөлөөлөх зорилгоор аймгийн ХБИ-ийн холбоодын зөвлөлөөс “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бодит болгоё” анхдугаар чуулганыг зохион байгууллаа.


Анхдугаар чуулганд аймгийн ИТХ, ЗДТГ, ФЛОМ, АДРА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр аймгийн төр захиргааны байгууллагуудын удирдлага, нийгмийн үйлчилгээний байгууллага, ХБИ-д, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болсон 200 гаруй хүн оролцжээ.


Хөгжлийн бэрхшээлтэй хүн зөвхөн халамж хүртэгч биш, нийгэмд тодорхой хэмжээгээр баялаг бүтээх чадвартай ч хөрөнгө санхүүгийн бэрхшээлээс болоод хүссэн баялгаа бүтээж чаддаггүй. Төрөөс өрхийн орлогоо нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх боломж нөхцөлийг хангах, сум, баг хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх сангаас хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрт хамрагдах нөхцөл боломж байдаггүй гэдгийг  оролцогчид онцолсон байна.


Түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллагуудад хандаж уриалга гаргажээ. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн Эрхийн тухай Конвенц, Инчеоны стратеги, НҮБ-ын хүний Эрхийн хорооноос Монгол улсад хүргүүлсэн зөвлөмжийг төрийн бүх шатны байгууллагууд үйл ажиллагаандаа тусгах, аймгийн бүх шатны төрийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн ажлуудад хүний эрхэд суурилсан дүн шинжилгээ хийдэг байх, ХБ хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэх цогц бодлого гаргах, чуулганаас ИТХ, төрийн байгууллагуудад гаргасан уриалгыг хэрэгжүүлэхэд ХБИ-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд бүх нөөц бололцоогоо дайчлан хамтран ажиллах зэрэг есөн заалттай уриалга гаргасан байна.


Чуулганы хүрээнд аймгийн ХБИ-ийн зөвлөлөөс ХБИ, тэдгээрийн байгууллагуудыг чадавхжуулах гурван удаагийн сургалт, төрийн байгууллагуудтай арван удаагийн хэлэлцүүлэг, уулзалтыг хийхээр төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байгаа гэнэ. Энэ үеэр ХБИ-ийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа гарсан юм. Анхдугаар чуулганаар хэлэлцсэн асуудлууд 2015-2020 он хүртэл хэрэгжих аймгийн ХБИ-ийн дэд хөтөлбөрт тусгагдах юм байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%