Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сүхбаатар аймгийн мал сүргийн тоо 3.1 саяд хүрчээ.

2015-12-25

Сүхбаатар аймгийн жилийн эцсийн ХАА-н тооллогын урьдчилсан дүн гарлаа. Мал тооллогын урьдчилсан дүнгээр оны төгсгөлд аймгийн мал сүргийн тоо 3,1 сая  толгойд хүрч , өнгөрсөн оныхоос 8,9 хувь буюу 252,1 мянгаар өсчээ. 
Энэ онд аймгийн мал сүргийн тоо хамгийн дээд түвшиндээ хүрсэн гэдгийг мэргэжилтнүүд онцолсон юм. 
Малы тоо бүх сумдад 6-35 мянгаар өссөн байна. Асгат, Баяндэлгэр, Онгон, Түвшинширээ, Эрдэнэцагаан, Түмэнцогт, Дарьганга сумд малаа таван төрөл дээр нь өсгөжээ. 
Хамгийн олон мал тоолуулсан сумыг 405,9 мянган толгой малаар Баяндэлгэр тэргүүлсэн бол 357,7 толгой малаар Баруун-Урт сум удаалж, Мөнххаан, Түвшинширээ, Онгон сум эхний таван байрт орсон байна. 
Баруун-Урт сумын 8 дугаар баг малын тоогоороо улсдаа тэргүүлсэн амжилтттай шинэ оноо угтаж байна. 
Адуугаар Эрдэнэцагаан, үхрээр Баруун-Урт, хонь, ямаагаар Баяндэлгэр сум аймагтаа тэргүүлсэн байна. Тэмээн сүргийн тоо энэ онд өссөнгүй.  
Мянгаас дээш малтай өрх аймгийн  хэмжээнд 579 байгаа бол хамгийн олон мал тоолуулсан өрх Уулбаян сумын гуравдугаар багаас тодорчээ. Тус багийн нэг малчин 4212 толгой мал тоолуулснаар Сүхбаатар аймгийн хамгийн олон малтай өрхөөр шалгарчээ. 
Нийт малынхаа тоогоор Сүхбаатар  аймаг өнгөрсөн жилүүдийн адил улсад есдүгээрт бичигдэж байгаа юм. 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%