Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Салбарын тэргүүнүүд тодорлоо

2015-12-30

Жил бүр шинэ оны босгон дээр салбарын тэргүүнүүдийг тодруулдаг уламжлалтай.  Үүний дагуу 2015 оны салбарын шилдгүүдийг тодруулж шагнал гардуулаа.

2015 оны тэргүүний төрийн захиргааны албан хаагчаар ХХААГ-ын Мал аж ахуйн хэлтсийн дарга  Б.Нямдаваа, тэргүүний санхүүчээр аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Гүрсүрэн, тэргүүний хуульчаар ШШГА-ны шийдвэр гүйцэтгэгч А.Сүрэнгэрэл, тэргүүний сургуулийн захирлаар Батцэнгэл сумын ЕБС-ийн захирал Ч.Сайнбаяр, тэргүүний сургалтын менежерээр Эрдэнэбулган сумын 3-р сургуулийн менежер Л.Уранчимэг, тэргүүний багшаар Эрдэнэбулган сумын 1-р сургуулийн багш Г.Лхагвасүрэн, тэргүүний бага ангийн багшаар ЭБ сумын 3-р сургуулийн багш Н.Туяацэцэг, тэргүүний цэцэрлэгийн эрхлэгчээр ЭБ сумын 4, 13-р цэцэрлэгийн эрхлэгч А.Мөнхдэлгэр, тэргүүний цэцэрлэгийн багшаар ЭБ сумын 8-р цэцэрлэгийн багш Д.Энхтуяа, тэргүүний туслах багшаар ЭБ сумын Ирээдүй цэцэрлэгийн туслах багш Д.Алтандолгио, тэргүүний мэргэжлийн уран бүтээлчээр Хөгжимт драмын театрын найруулагч Б.Батдэлгэр, тэргүүний газар тариалан эрхлэгчээр ЭБ сумын 3-р багийн иргэн Б.Эрдэнэбат, тэргүүний дасгалжуулагчаар Спортын төрөлжсөн сургалттай ЕБС-ийн жүдо бөхийн багш дасгалжуулагч Б.Батдэлгэр, тэргүүний тамирчнаар Спортын төрөлжсөн сургуулийн 12а ангийн сурагч Э.Уртнасан, тэргүүний үйлчилгээний ажилтнаар Хот тохижилт үйлчилгээний газрын жолооч, гүний мастер С.Сайнбилэг, тэргүүний энхийг сахиулагчаар ОБГ-ын эрэн хайх аврах салбарын аврагч Ш.Булгантогтох нар тус тус шалгарсан юм.

 









  


Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%