Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"ГОО ДАЛЬ - 2015" ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

2015-12-28

Аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс “ГОО ДАЛЬ-2015” ёслолын арга хэмжээг зохион байгуулж оны есөн шилдэг хүүхдийг шалгаруулсан байна.

Ирээдүй болсон хүүхэд багачуудын авьяас чадвар, бусдыгаа хошуучилсан амжилтыг алдаршуулах зорилгоор шилдэг хүүхдүүдийг есөн номинацид нэр дэвшүүлэн шалгаруулжээ. Оны онцлох 9 хүүхдийг 2015 онд гаргасан амжилт, хийж бүтээсэн зүйлээр нь есөн номинацаар нэр дэвшүүлэн алдаршуулсан байна.

Сурлагын амжилт, танин мэдэхүй номинацид 1-р сургуулийн 12-р ангийн сурагч Э.Жамбиймолом, урлаг, уран бүтээл номинацид 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Мандухай, биеийн тамир, спорт, бие бялдрын  хөгжил номинацид Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн 12-р ангийн сурагч А.Оюунгэрэл, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, хөдөлгөөн, хамт олны удирдлага зохион байгуулалт номинацид 3-р сургуулийн 11-р ангийн сурагч Ч.Мөнхчимэг, эх орны түүх, соёл, өв уламжлал номинацид Өндөр-Улаан сумын ЕБС-ийн 8а ангийн сурагч Т.Лувсангүнгэрэг, байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин номинацид 3-р сургуулийн 12в ангийн сурагч Б.Намуун, хүмүүнлэг, энэрэнгүй үйлс ёс суртахууны чанар номинацид 2-р сургуулийн 10в ангийн сурагч Г.Дайвийчангар, техник сэтгэлгээ, шинийг сэдэх, санаачлах онцлог номинацид 1-р сургуулийн 12а ангийн сурагч Э.Оч-Эрдэнэ, бүтээлч, ажилч, хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжаа номинацид 3-р сургуулийн 12в ангийн сурагч Г.Цэнд-Аюуш нар шалгарчээ.

Ёслолын арга хэмжээний үеэр Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэдэх зургийн дугуйлангийн сурагчид “Арын сайхан хангай” хайчилбар зургийн үзэсгэлэнгээ дэлгэсэн байна.

Шилдэг хүүхдүүдийн шагналыг аймгийн Засаг дарга, Төрийн банк, Хас банк, Хаан банк, Улам баяжихуй ХХК, Флом ОУБ, Буман боргоцой ХХК, Fairfield, Юнител, Скайтел компаниуд ивээн тэтгэжээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%