Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

СУМДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ШИНЭ АВТОМАШИНТАЙ БОЛЛОО

2015-12-23

Архангай аймгийн Чулуут, Өндөр-Улаан, Цэнхэр сумдын эрүүл мэндийн төвүүд шинэ автомашинтай боллоо.
Орон нутагт ахуйн осол гэмтэл зонхилдог бөгөөд бэртэж, гэмтсэн өвчтөнг дуудлагын дагуу очиж анхан шатны тусламж үзүүлэх улмаар сум, аймгийн эмнэлэгт хүргэхэд одоогийн үйлчилж буй машин техникийн тав тух, туулах чадвар зэрэг нь асуудал болдог.

Энэхүү бэрхшээлийг харгалзан Архангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн, Сангийн сайд Б.Болор нутгийнхаа гурван суманд 2015 онд үйлвэрлэгдсэн NISSAN X-TRAIL маркийн цоо шинэ автомашиныг өнгөрсөн амралтын өдөр хүрэлцэн ирж аймгийн удирдлагуудад гардуулан өгчээ.
Автомашинаа гардаж авсан анхны сум болох Цэнхэр сумын хувьд өнгөрсөн долоо хоногт эмнэлэгийн машин нь эвдэрч, дуудлаганд явах боломжгүй нөхцөл байдалтай угтлаа.

Бартаа ихтэй газар нутагтай хамгийн алсдаа 150 км орчим зайнд дуудлаганд явдаг гэхчлэн асуудал их байдгийг харгалзаж нутгийн маань эмнэлэгт цоо шинэ автомашин гардуулсан Б.Болор сайдад сумынхаа нийт ард иргэдийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлье хэмээн Цэнхэр сумын Засаг дарга Б.Батжаргал, эрүүл мэндийн төвийн хамт олон, ард иргэдийн төлөөлөл биднээр уламжлууллаа.

Чулуут сумын эрүүл мэндийн төвд хамгийн олон жил буюу 23 жил жолооч хийсэн Ж.Дансранпүрэв гуайн сэтгэл машид өндөр байлаа. 
Тэрээр "Өнгөрсөн хугацаанд мотоцикль, УАЗ-469 зэрэг машинаар алсын дуудлаганд явж байсан би Засаг төрийн буянаар ийм сайхан унаа унах хувьтай юм байж" хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байлаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%