Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

383 сая төгрөг төсөвт төвлөрүүлнэ

2016-01-11

Ирэх жил ойгоос нийт 383 сая 932 мянган төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон байна. Ойгоос бэлтгэх хэрэглээний мод, галын түлээний дээд хязгаарыг тооцохдоо ой бүхий сумдын бэлтгэх модны дээд хэмжээг ирүүлсэн сум дундын ойн ангиудын судалгааны материал, айл өрхийн тоо, аймгийн ойн менежментийн төлөвлөгөө, сумдын өмнө жилүүдэд бэлтгэж байсан модны бодит хэрэгцээнд үндэслэн Засгийн газрын “Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын дагуу тооцжээ.

Үүнд үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх 50 модыг түүвэрлэн огтлох аргаар Ихтамир сумаас, “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийн хүрээнд бэлтгэх 35352 м3  модыг зайлшгүй цэвэрлэгээ хийх шаардлагатай, байгалийн аясаараа болон түймэр, хөнөөлт шавжийн нөлөөгөөр хатсан, салхи шуурганд унаж ойн сангийн доройтолд орсон Жаргалант, Булган, Цэнхэр, Төвшрүүлэх сумдын 1414 га талбайгаас бэлтгэхээр  төлөвлөсөн байна.

Ирэх жил сумдын албан газруудын халаалтанд нүүрс хэрэглэхээр болсонтой холбогдуулан нийт бэлтгэх түлээний модны лимитээс хасч тооцжээ.

Харин Эрдэнэбулган сумын түлшний мод, барилга байгууламжийн ажилд хэрэглэгдэх хэрэглээний модыг Ихтамир, Цэнхэр, Булган сумдын бэлтгэх модны хэмжээнд багтаан төлөвлөжээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%