Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Чулуут самынхан цагаан идээнийхээ үзэсгэлэн худалдаагаа18 дахь жилдээ зохион байгуулахаар Улаанбаатар хотыг зорьлоо

2016-01-15

Архангай аймаг цагаан идээгээ нутгийн брэнд болгосон байдаг. Тэр дундаа Чулуут сум аймагтаа төдийгүй улсын хэмжээнд идээнийхээ амт, чанараар гайхагддаг. Чулуут сумын ЗДТГ-аас сум орон нутгаа сурталчлах, малчдынхаа амьжиргааг дээшлүүлэх зорилгоор “Чулуут сумын цагаан идээ” үзэсгэлэн худалдааг нийслэл хотод зохион байгуулдаг уламжлалыг тогтоод байна.

МУ-ын ЗГ-аас 1998 онд хэрэгжүүлсэн “Цагаан хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд “Чулуут сумын цагаан идээ” үзэсгэлэн худалдааг анх зохион байгуулж байжээ. 2014 оноос эхлээд Чулуут сумын ЗДТГ сумын хэмжээний арга хэмжээ уламжлал болгон зохион байгуулж байгаа юм. Энэ жил 18 дахь жилдээ зохион байгуулахаар Чулуутынхны цуваа нийслэлийн зүг ийнхүү явж байна. Өнгөрсөн жилийн хувьд “Чулуут сумын цагаан идээ” үзэсгэлэн худалдаагаар 1 өрх дунджаар 4-5 сая төгрөгийн борлуулалтыг хийжээ. Тиймээс ч өөрсдийн боловсруулсан цагаан идээгээ борлуулах хүсэлтэй өрхийн тоо жил ирэх тусам нэмэгддэг байна. Энэ жилийн тухайд үзэсгэлэн худалдаанд оролцохоор 80 гаруй өрх цагаан идээгээ авч яваа юм байна. Чулуут сумын цагаан идээ үзэсгэлэн худалдаагаа энэ сарын 15-наас 25-ныг хүртэл УБ хотод зохион байгуулагдана.




Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%