Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сумдын засаг дарга нарт чиглэл өгч ажиллалаа

2016-01-18

Сумдын засаг дарга нар болон төрийн сангийн мэргэжилтэнгүүдтэй зөвлөгөөн өнөөдөр хийлээ. Зөвлөгөөнөөр аймгийн Засаг дарга сумдын дарга дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулах юм байна. Тус зөвлөгөөнд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Лхагвасүрэн, Төрийн сангийн хэлтсийн дарга М.Гүрсүрэн, төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ч.Хүрэлчулуун нар оролцож өмнөх оны ололт амжилт, алдаа дутагдал мөн ирэх онд анхаарч ажиллах зарим зүйлсийн талаар заавар зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа. 

"Өнгөрөгч 2015 онд бид бүхэн олон бодитой ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна. 2015 оныг "Иргэн таны төлөө" жил болгон зарлаж, энэ гол зорилтын хүрээнд иргэд рүү чиглэсэн олон үйл ажиллагаануудыг явуулж, жилийн эцсээр дүн гарсан байгаа. 


Аймгийн ЗДТГ-ын газар ноднин жил E оффис програмын нэвтүүлсэн, оны сүүлээр бүх сумдын бичиг хэргийн эрхлэгч нарыг авчирч сургалт хийснээр аймгийн хэмжээнд нэвтэрсэн байгаа. Энэ програмын нэвтүүлснээр төрийн ажлын шуурхай байдал хангагдан, бичиг хэргийн чанарт сайнаар нөлөөлөх, бичиг тоот саатдаг, хугацаатай албан тоот хугацаандаа ирэх зэрэг олон ач холбогдолтой гэж бид үзэж байгаа. Та бүхэн энэхүү хамгийн сүүлийн үеийн техник технологийг өөрсдийн ажилд ашиглаж сурах хэрэгтэй ялангуяа сумын ЗДТГ-ын дарга, бичиг хэргийн эрхлэгч нар төвтэйгээ байнга холбоотой байж бичиг тоотыг хугацаанд нь өгч ажиллахыг анхааруулж байна. 

Явуулын нэг цонхны үйлчилгээ ноднингоос эхлээд сумдад явж эхэлсэн. Бид анх удаа төрийн үйлчилгээг багт хүргэж ажиллаж байгаа. Энэ үйлчилгээг багтаа авч ажиллах сум байвал бид нарт саналаа өгөх хэрэгтэй. Тайлан мэдээ, хугацаатай албан тоот хугацаа алдаж ирэх явдал их байна шүү энэ тал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Манай аймгийн Arkhangai.gov.mn цахим хуудас байдаг. Энэ сайт дээр мэдээ мэдээллээ тавьж ажилладаг. Уул нь манай аймаг байнгын эхэнд явж байсан сүүлийн үед мэдээлэл муу тавигдаж байна. Энэ тал дээр анхаарч нэг ажилтныхаа ажлын чиг үүрэгт бүр заагаад өгчих хэрэгтэй. Тэр хүн хариуцаад ЗДТГ болон сумандаа хийж хэрэгжүүлж байгаа мэдээг цаг тухайд нь сайтад нийтлээд байвал боломжгүй зүйл байхгүй.


Онцгой байдлын ерөнхий газраас аймгийн хэмжээнд хийгдэх гамшигаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт бэлтгэж хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдэх заалт орсон байгаатай холбоотойгоор 5-6 суманд энэ ажил хийгдэнэ. Энэ жил Бичин жил цаг агаар хүндрэлтэй цастай байна. Цаг агаарын аюултай болон хүндрэлтэй байдлыг малчдад мессежээр хүргэдэг үйлчилгээг онцгой байдлын шугамаар нэвтрүүлсэн байгаа. энэ үйлчилгээнд 100-150 мянган төгрөгийн шаардлагатай төсвийн сумууд өөрсдийн нөөц  бололцоонд тулгуурлан шийдэх хэрэгтэй. Ноднин жил архивын улсын үзлэг болсон Архангай аймаг сайн үнэлгээ авсан. Гэхдээ энэ комиссоос өгсөн үүрэг даалгаврыг сумдад үүрэг чиглэол өгсөн байгаа. Шилэн дансны хуулийн хэрэгжилт манай аймагт хангалтгүй үнэлгээ авсан тул энэ тал дээр анхаарч ажиллах, Худалдан авах ажиллагааны тендэр зарлах ажлыг 1, 2 сард амжуулж дуусгах хэрэгтэй" хэмээн аймгийн ЗДТГ-ын дарга Б.Лхагвасүрэн чиглэл өглөө.


Гэрээнд заасан зарим онцлог ажлуудыг Тамгын газрын дарга Б.Лхагвасүрэн мэдээлэхдээ:
- Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт байгаа эрүүл мэндийн талаар зорилтын хүрээнд бүх сумд эрүүл идэвхтэй амьдралын клубуудыг байгуулж ажиллах хэрэгтэй байна. 

- Архигүй Архангайчууд хөтөлбөрийг эрчимжүүлэх
- Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлж, спортын дэд хороодын үйл ажиллагааг идэвхижүүлэх
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйл ажиллагаа, бодлого шийдвэрийнхээ үр өгөөжийг мэдрүүлэх
- ХДТ-ын уран бүтээлчдийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах зэрэг заалтуудыг онцоллоо.
2015 оны тухайд Засаг дарга нартай байгуулсан гэрээний биелэлт 70-89%-тай байсан байна. 
Гэрээний биелэлтээр хамгийн өндөр оноо авсан сумдаар Эрдэнэбулган сум тэргүүлж, дараачаар 84,5-р Цахир, 83,2-р Хотонт, 81-р Чулуут, Булган сумдууд эхний таван байранд орсон байна. 






Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%