ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ АВАРГУУД ШАЛГАРЛАА.
Монгол Улсад Шинэ Үндсэн Хууль батлагдсан өдөрт зориулсан Шагайн харвааны тэмцээн 2016.01.13-нд аймгийн БТСгазрын зааланд амжилттай болж аваргуудаа шалгарууллаа. Тэмцээнд 7-8 хүний бүрэлдэхүүнтэй 12 баг тамирчид оролцож цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс Б.Батбаяр ахлагчтай Мөнххаан сумын баг тамирчид түрүүлж 1-р байр эзэлсэн бол удаах байранд Т.Лхагвасүрэн ахлагчтай Баруун-Урт сумын баг тамирчид, 3-р байранд Ж.Энхбаатар ахлагчтай Уулбаян сумын баг тамирчид тэргүүлжээ.Харин ахмадын чавх харвааны тэмцээнд Уулбаян сумын харваач Б.Дондог 1-р байр, 2 болон 3-р байранд Түмэнцогт сумын харваачид болох Миеэгомбо, Бор нар удаалжээ. Зохион байгуулагч аймгийн ИТХурал