Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Өвөлжилт хүндэрсэн сумдаар эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэв

2016-02-25

Цас зудтай Тариат, Хангай, Цахир, Өндөр-Улаан сумдын алслагдсан багийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлэх зорилготой нарийн мэргэжлийн эмч нарын баг өнгөрсөн долоо хоногт тус сумдад ажиллалаа.
Аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийн 2016 оны 01 сарын 26-ны өдрийн а/23 дугаар захирамжаар ийнхүү нарийн мэргэжлийн эмч нарыг өвчлөл хүндрэлээс урьдчилан сэргийлэх, иргэдэд яаралтай тусламж үзүүлэх, эм тариагаар үйлчлэх, хүнд, хүндэвтэр болон жирэмсэн төрөх эхчүүд, иргэдийг сумын төв, аймгийн эмнэлэгт эмчлэх шийдвэр гаргах зэрэг зорилгыг агуулсан байна.
Тус ажлын санхүүжилтийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс онцгой комиссын шийдвэрээр олгосон аж.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%