Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Монголын хөгжлийн зөвлөгөөн Архангайд болно

2016-02-25

Монголын хөгжлийн зөвлөгөөн Архангайд 
Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй яам, тамгын газар, УИХ-ын гишүүд, газар агентлаг, 21 аймгийн удирдлагуудын нэгдсэн зөвлөгөөн, уулзалт Архангай аймагт ирэх дөрөвдүгээр сарын эхээр зохион байгуулагдахаар товлогджээ.
Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Тамгын дарга Б.Лхагвасүрэн нар аймгийн нийт аж ахуй нэгж, төрийн байгууллагын удирдлагуудтай зөвлөгөөн угтсан үйл ажиллагааны анхны хурлыг хийлээ.
"Монголын Асем" хэмээн нэрлэгдэж эхлээд буй уг арга хэмжээнд бэлтгэх зохион байгуулалтын ажлын хэсгийн баг гарсан байна.
Ерөнхий сайд Архангайд уг уулзалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь сүүлийн гурван жилд хийж бүтээсэн ажлын гүйцэтгэлүүд, түүний үр дүн, боловсрол, эрүүл мэнд хийгээд нийгмийн бүхий л салбарт урагшилж буй амжилтуудтай салшгүй холбоотой хэмээн аймгийн удирдлагууд тайлбарлаж байна.
Архангайгаас эхлэлтэй, туршлага авахаар олон шинэлэг, үр дүнтэй ажлуудыг бусад аймгийн удирдлагууд, хэлтэс агентлагууд биечлэн ирж судлах учир байгууллага аж ахуй нэгжүүд дор бүрнээ бэлтгэлтэй, хариуцлагатай байхыг санууллаа.
Үйлчилгээний байгууллагууд тэр дундаа зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний соёл, хүртээмжийг өндөржүүлж, цаашдаа энэ байдлаа хадгалж хотын соёлд төлөвшихийг удирдлагууддаа уриалсан юм.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%