Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

дэлхийн бадминтоны холбооны LEVEL-1 сургалт архангай аймагт болж байна

2016-03-25

Дэлхийн Бадминтоны холбооны I зэргийн дасгалжуулагчын эрх олгох LEVEL1 олон улсын сургалт Архангай аймгийн Цэцэрлэг хотноо энэ сарын 20-с ирэх сарын 2-ныг хүртэл зохион байгуулагдаж байна.
Эрх олгох сургалтанд Архангай аймгаас 4 багш оролцож байна. Мөн Дорнод, Хэнтий, УБ, Дархан, Эрдэнэт, Өмнөговь аймгаас багш нар хамрагдаж байна.
Сургалтыг Азийн Бадминтоны холбооны сургагч багш Никиль Дан Чанкра удирдан явуулж байна.
Архангай аймгийн Засаг дарга, аймгийн Бадминтоны холбооны тэргүүн Довдоннямын Бат-эрдэнэ тус сургалтын үйл явцтай танилцахдаа:
- Архангай аймагт Бадминтоны спортыг хөгжүүлэхийн тулд ОУ-ын дасгалжуулагчтай байх ёстой гэсэн үүднээс энэ сургалтыг аймагтаа зохион байгуулах хүсэлтээ улсын Бадминтоны холбоонд гаргасан. Бидний саналыг хүлээн авч дэмжиж ажиллаж буйд талархал илэрхийлье хэмээлээ.
Сургалтанд хамрагдаж буй багш нараас нийт хоёр удаагийн шалгалт авч тэнцсэн тохиолдолд олон улсын зэргийг олгох ажээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%