1. “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3,2 дахь хэсэгт зааснаар : энэ хуулийн 3.1.1 –д заасан “ дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн “ гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж, бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй “ гэсэн хуулийн заалтыг баримтлах . Өөрөөр хэлбэл “ одон”-гийн буюу 4 дэх хүүхэд нь нэг нас хүрэхэд бусад 3 хүүхэд нь эсэн мэнд байгаа тохиолдыг алдарт эхийн хоёрдугаар одон авах нөхцөл гэж үзнэ.
2. Алдарт эхийн нэгдүгээр одон авах эхчүүдийн хувьд хүүхдүүдийн төрсний гэрчилгээ , эхийн иргэний үнэмлэхийн хуулбар, хоёрдугаар одон авсан үнэмлэхний хуулбар , өргөдлийн хамт ирүүлэх, энд онцлон хэлэхэд хоёрдугаар одон авсан үнэмлэхний хуулбар ирүүлэхгүй тохиолдол гардгийг анхаарах хэрэгтэй.
3. Алдарт эхийн одонгийн материалыг архивын хуулийн дагуу 1,2-р одонгоор нь эхчүүдийн нэрсийн жагсаалт, анкет , холбогдох материалыг үдэж 4-р сарын 10-ны дотор ирүүлэх нь зүйтэй.
Жич: Материал бүрдүүлэлтэндээ онцгой анхаарах Үүнд : Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, 16 ба түүнээс дээш насанд хүрсэн хүүхдүүдийнх нь иргэний үнэмлэхийг төрсөний гэрчилгээний хамт ирүүлэх, эхчүүдийн иргэний үнэмлэх, 3 хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхдийн үрчлэлтийн гэрчилгээ зэрэг болно. Өмнөх жилүүдэд одон авах эхчүүдийн материалыг бүрдүүлэхдээ насанд хүрсэн хүүхдийнх нь иргэний үнэмлэхийг ирүүлж, төрсөний гэрчилгээг орхигдуулдаг, эсвэл зөвхөн төрсний гэрчилгээ ирээд иргэний үнэмлэх ирдэггүй зөрчил гарч / иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ 2-ланг ирүүлэх/ энэ нь эхийг одон авахгүй хохирооход хүрч болзошгүй зөрчил гаргаж байсан дутагдал дахин гаргахгүй байхад анхаарч ажиллах хэрэгтэй юм.