аймгийн 120 өрх түрээсийн орон сууцанд оров
Архангай аймагт түрээсийн хөнгөлөлттэй нөхцөлд хамрагдсан 120 айлын гурван блок орон сууц бий. Төрийн орон сууц корпорацийн ажлын хэсэг энэ даваа гарагаас эхлэн дөрөв дэх өдрөө ажиллаж байна. Гурван өдрийн байдлаар нийт 200 гаруй иргэн бүртгүүлснээс шаардлага хангасан 140 гаруй материалыг хүлээж авч түүнээс дахин нарийвчилсан судалгаа явуулснаар сугалаа сугалалгүйгээр журамд нийцсэн 120 иргэнийг бүртгэж авчээ.Түрээсийн орон сууцанд хамрагдах болсон Архангайн иргэд маргааш түлхүүрээ гардаж авах юм.Архангай аймагт иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг төр болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар амжилттай хэрэгжүүлж байгаа. Орон сууцанд шинээр орсон иргэдийг 2012 оны мөн үетэй харьцуулахад 52,1% өссөн үзүүлэлт гарсан байна.
Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.
санал өгсөн: 174