Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАД ЭХЭЛЛЭЭ

2016-05-06

Улсын математикийн 52-р олимпиад Архангай аймагт нээлтээ хийлээ. 1995 онд Улсын математикийн 31-р олимпиад Архангай аймагт болсноос хойш 21 жилийн дараа дахин улсынхаа шилдэг математикч багш сурагчдыг ийнхүү нутагтаа хүлээн авч байна.

Энэ удаагийн олимпиадад 21 аймаг, нийслэл дүүргийн 220 гаруй багш, сурагч оролцож байна. Улсын математикийн 52-р олимпиадыг Архангай нутгийн хүү математикийн шинжлэх ухааны доктор В.Адьяасүрэн багшийн нэрэмжит болгон зохион байгуулж байна. Олимпиадын нээлтийн үеэр түүнийг Архангай аймгийн хүндэт иргэнээр өргөмжиллөө.

Архангай аймаг академич Р.Гончигдорж, С.Төмөрбат, доктор Д.Бямбажав, С.Тогмид, Ц.Баясгалан, В.Адъяасүрэн, С.Төмөр-Очир, Д.Баттөмөр, Р.Ринчинбазар, Б.Нэргүй, М.Ганзориг, Г.Лодой, Б.Сандагдорж, Х.Далайжамц, Р.Энхбат нарын математикчдийн өлгий нутаг болохоор тус олимпиадыг Архангай аймагт зохион байгуулах болсонд хүндэтгэлтэйгээр хандаж, улсын математикийн олимпиадын тугийг аймгийн бүх сургуулиудаар аялуулжээ.

Олимпиадын тугийг хүлээн авсан сургуулиуд улсын математикийн 52-р олимпиадыг сумандаа сурталчлах, сургууль багш нар сурагчдынхаа дунд сургалт, мини олимпиад зохион байгуулж, тайлангаа явуулахаас гадна улсын математикийн олимпиадад оролцох сурагчдаа тусгайлан бэлтгэсэн байна.

Архангай аймгаас улсын математикийн олимпиадад Р.Гончигдорж, Р.Батдэлгэр нар алтан медаль хүртэж, Д.Бямбажав, Ч.Ганзориг, Д.Батдэлгэр, Д.Баттөмөр, Х.Булганхангай, Д.Даянцолмон нарын сурагчид 2-3-р байр эзэлж байсан түүхтэй.

Эх сурвалж: EKHORON21.mn



Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%