Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

УЛААНБУРХАНЫ ДАРХЛААЖУУЛАЛТАД 14710 ХҮН ХАМРАГДААД БАЙНА

2016-05-17

Орон даяар хийгдэж буй улаанбурхан, улаануудын эсрэг дархлаажуулалтад аймгийн хэмжээнд өнөөдрийн буюу 5-р сарын 17-ны байдлаар 14710 хүн хамрагдсан байна.

Аймгийн хэмжээнд 18.261 хүн дархлаажуулалтад хамрагдах ёстойгоос цэрэгт явсан болон оюутны тоог хасахаар байнгын оршин суугч буюу 14.710 хүн байгаа юм. Тодруулбал 14710 хүний 46.2 хувь нь вакциндаа хамрагдаад байгаа аж.

Дархлаажуулалтад хамрагдах насны иргэд харьяалал харгалзахгүйгээр өөрт ойр байрлах өрх, аймаг, сумын эрүүл мэндийн төвд хийлгэнэ. Вакциныг явуулын, түр, байнгын гэсэн гурван цэгт хийж байгаа юм байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%