Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

23 БАЙГУУЛЛАГА 84.4 САЯ ТӨГРӨГИЙН ШИЙДВЭРЭЭ МЭДЭЭЛЭЭГҮЙ БАЙЖЭЭ

2016-12-01

Аймгийн Аудитын газар шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд 2016 оны эхний улирлын байдлаар нийцлийн аудит хийжээ. Аудитаар аймгийн нийт 202 байгууллагын шилэн дансны мэдээллийг анхан шатны баримт болон цахим хуудсаар тулган шалгасан байна.

2016 оны 1-р улирлын байдлаар тус хуулийн 7.1-т хамаарах нийт 116 байгууллагын эрх бүхий албан тушаалтан 640.6 сая төгрөгийн шийдвэр гаргаснаас 80.2 хувь буюу 93 байгууллага 556.2 сая төгрөгийн шийдвэрээ хуулийн дээрх заалтын дагуу шилэн дансны цахим хуудсанд мэдээлсэн бол 23 байгууллага 84.4 сая төгрөгийн шийдвэрээ мэдээлээгүй байсан байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%