Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ПАРА ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТАМИРЧИД 7 МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ

2016-06-10

Монголын бүх ард түмний спортын 14-р их наадмын Пара хөнгөн атлетикийн тэмцээнд аймгийн пара тамирчдын баг оролцоод ирлээ. Тэмцээний зээрэнцэгийн төрлөөс Г.Самбууданзан алт, Ч.Ууганбаяр алт, Ц.Энхбаатар мөнгө, Т.Баянжаргал хүрэл, Г.Нарангэрэл хүрэл медаль хүртлээ. Харин 5000 метрийн гүйлтийн төрөлд Б.Гармаабазар Б.Гантуяа нар мөнгөн медаль тус тус хүртжээ. 

Түүнчлэн тамирчид маань пара хөнгөн атлетикийн тэмцээнээс багаараа хүрэл медальтай ирсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд пара жүдо бөх, пара хөнгөн атлетик гэсэн хоёр төрлөөр тэмцээн зохиогджээ.

Биеийн тамир, спортын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Монголын Бүх Ард түмний спортын 14-р их наадмыг 2016 онд орон даяар зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Энэхүү наадмын гол зорилго нь биеийн тамир, спортын хөгжлийг эрчимжүүлэх болон нийтийн биеийн тамир, их спортын хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлоход оршиж байгаа юм.

Эх сурвалж: EKHORON21.MN


Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%