Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

НАЙМАН ИРГЭНИЙГ УСАНД ОСОЛДОХООС АВАРЧЭЭ

2016-06-17

Батцэнгэл сумын Баян-Уул, Цэнхэр сумын Цэнхэрийн гол, Эрдэнэмандал сумын Бургалдайн голд авто машин суулаа гэх дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу тус газрын алба хаагчид авто машинуудыг аюулгүй газарт гаргаж, зорчиж явсан найман хүний амь насыг авран хамгаалжээ.

Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орсны улмаас томоохон голуудын усны түвшин 20-95 см-ээр нэмэгдэж үерийн түвшинд хүрээд байна.

Ус цаг уурын албанаас ирүүлсэн мэдээгээр 6-р сарын сүүлийн 10 хоногт ихэнх хугацаанд түр зуурын, усархаг бороо орох төлөвтэй байгаа учраас иргэд  гэр, хашаагаа усанд автахаас хамгаалах, амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх,  гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, баталгаат зам гүүрээр зорчиж, гарамгүй газраар гол гатлахгүй байх, голын усны түвшин нэмэгдсэн үед голд сэлэхгүй байхыг Oнцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: EKHORON21.MN


Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%