Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

8164 МАЛЧИН НООСНЫ УРАМШУУЛЛАА АВЧЭЭ

2016-06-21

Үндэсний боловсруулах үйлдвэрт ноосоо тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох ажил энэ оны 5-р сараас эхэлсэн. Хүнс хөдөө аж ахуйн сайдын 2016 оны А/38 тушаалаар аймгийн 8164 малчны 1.615.900 тонн ноосонд 1.728.400.000 төгрөгийн урамшууллыг олгосон байна.

Харин үндэсний үйлдвэрээс мэдээлэл ирүүлээгүй 18 сумын 1295 өрхийн 273.300 тонн ноосонд урамшуулал олгохгүй болсон байна.

Монгол улсын Засгийн газрын 122 дугаар тогтоолын дагуу 2015 онд Архангай аймгийн 19 сумын 9747 малчин, мал бүхий өрхийн 1.950.100 тонн хонь, тэмээний ноосыг үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан анхан шатны баримтыг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар Хүнс хөдөө аж ахуй яамны Мал хамгаалах санд хүргүүлжээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%