Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ДАЯН ДЭЛХИЙН ЭВ НАЙРАМДЛЫН ГҮЙЛТ МАНАЙ АЙМГААР ДАЙРАН ӨНГӨРЛӨӨ

2016-06-24

Улс түмний эв нэгдэл, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор эхлүүлсэн Даян дэлхийн энх тайвны бамбар манай аймгийг дайран өнгөрлөө. Эв найрамдлын галт бамбар болон гүйгчдийг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Биеийн тамир спортын газрын хамт олон, өсвөрийн тамирчид дээрээс тосон авч цааш хөдөлсөн юм.  Гүйлтэд ОХУ-1, Чехийн 1, Монгол улсын 16 нийт 18 гүйгч гүйж байна.

Энэ жил Энхийн гүйлтийн галт бамбарыг БНХАУ-ны ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотоос 6-р сарын 03-нд хүлээн авч Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Улаанбаатар, Төв, Өвөрхангай, Архангай, Завхан, Ховд зэрэг есөн аймгийн 39 сумын нутаг дэвсгэрээр буухиалан аялж, 300 км орчим урт замыг туулан 6-р сарын 27-нд Ховдын Булган боомтоор БНХАУ-ын багтай нийлж Казакстаны Алмата хот хүртэл гүйх юм байна.

Эв найрамдлын галт бамбар манай аймагт ийнхүү гурав дахь удаагаа айлчилж байгаа юм. Монгол улсын хувьд даян дэлхийн эв найрамдлын гүйлтэд 1995 оноос эхлэн нэгдсэн.

Даян дэлхийн энх тайвны бамбар нь улсаас улс дамжин буухиалан гүйдэг гүйгчдээр дамжин явдаг. Энэ  гүйлтийг энх тайван, эв найрамдлын үзэл санааг дэлгэрүүлэгч Энэтхэг гаралтай Америкийн нэгдсэн улсын иргэн Шри Чинмойн 1987 онд анх санаачилсан түүхтэй. Түүнээс хойш 29 жил тасралтгүй жил бүр зохион байгуулагдаж байна.

Энэ жилийн энх тайвны гүйлтыг Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Шри чинмойн марафоны баг маршрутын дагуух аймаг сумдын захиргаатай хамтран зохион байгуулж байгаа ажээ.

Эх сурвалж: EKHORON21.mn


Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%