Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АДУУНЫ ӨВӨЛ, ХАВРЫН МАЛЛАГАА

2016-12-05

# copy http://agrinfo.mn/news/detail/1111160004
Өвөл хаврын улиралд адууны бэлчээр нь хонины бэлчээртэй адилбайна.Гагцхүү бог мал, үхрийнбэлчээрээс зайтай, аль нарийн соргог өвстэй бэлчээр тохирно.Хэд хэдэн айлхамтран бүлэгбайгуулах хэлбэрээр хүн бүлийн хүчийг зохицуулан хамтарч адуугаа сүрэглээд соргог амт шим сайтай бэлчээртхариулвал мал хурдан тэнхрэх, нөгөөтэйгээр айл өрхийн хөдөлмөр хөнгөвчилсэн хэлбэр юм. Мөн адууг шөнө бүр ээлжлэн манаж, цэлмэг дулаан өдөр алс хяр толгод, зоо нуруу гэх мэтийн сэрмүүн ургаа өвстэй бэлчээрт сэлгүүлж хариулах нь зохимжтой.
Хүйтэн салхитай, цас ихтэйдадуугаа уул хярын энгэр нөмөр, хонхор хотгор, жалга судгийн цасны нимгэн хөнгөнийг дагуулан, нөмөрдүүлэн бөөн тархай байдлыг тохирууланцуглуулж явбал зохимжтой.Адууг манахдаа уул өвс бэлчээрийн элбэг,ховрын байдлыг харгалзан тохируулж, өвс бэлчээр элбэг сайн бол бөөн байдлаар, тачир тархай өвстэй бол тархай шиг идэшлүүлэн бэлчээрлүүлж эргэн тойрч манавал тохиромжтой.
Хүйтэн цас,шуургатай өдөр, салхины өөд сөргөж, бургас модтой бол, түүний нөмөр, уул хяр, толгодын энгэр нөмөр нээвч, эсвэл хонхор хотгор дэрс, хайлаас, цахилдагтай газрыг түшиглүүлэн, бөөнөөршуурга ширүүдэж уруудмаар болсөргөн бөөгнөрүүлж, дуу чимээ өгч салхины өөд ташуу шиг сөргөж, хөдөлгөн шээлгэж, хөлд наалдсан цасыгунагаж, хөлийн хөшөөггарган дулаацуулжбайх. Өтгөн сүүлтэй адуу шуурганд бага урууддаг.
Өвлийн адууг өглөө орой бүртгэн цуглуулахдаа, зөөлөн тууварлажбайх.Хангай газар олноор сүрэглээгүй, адууны өвс бэлчээр ньөвөлжөө бууцнытулгам ойрбол адуугаа шөнөхагасланхашижүүрээрбэлчээрт гаргадаг туршлага бий. Шөнө манах адууны бэлчээрийг өдөр гамнаж өөр бэлчээрт хариулбал сайн. Адууг аль цасны нимгэн зөөлнийг дагуулахын хамт, хужирсаж буй эсэхийг ажиглаж, хэрэв хужирсаж шороо долоомор бол сайн хужирт хааяа оруулж байх.
Говь газар, адууг дулаан өдөрт хааяа говьд бэлчээрлүүлж, цас ховор буюу цас нь элс шороотой хөрлөсөн байвал нэг өнжөөд өдөр дунд худгийн бүлээн амьсгалын усааруслаж, бэлчээрт гарган тогтворшуулахаас гадна дулаан өдөр, говь газар, адууг алсхан, соргог сэрмүүн агь, хялгана, хиаг, ерхөг, хазаар, шарилж, божмог, ботиул гэх мэтийн нарийн ургаа өвстэй бэлчээрт үдэш орой сайн тогтоож бэлчээрлүүлж байх.Говь газархоносон адуугаа өглөө эрт мордож, бүртгэн цуглуулаад, өдөр дунд дахин цуглуулжтогтворшуулан, үдэш сайн бэлчээрийг захдуулан нөмөрлөг тэгш газар зогсоож заншуулах.
Адуугхангай ба завсар газар сард гурваас дөрвөн удаа, говь газар хоёроос гурван удаа сайн хужирт оруулж бай. Харин бэлчээрт холхиж, тогтворгүй болмоор бол, даруй бэлчээрийг солих.Харин олноор сүрэглэсэн адууг хариулахдаа, нэгэн өдөрт 2 хүн хамтран маллаж хариулах нь зохимжтой.
Адууг хариулах хүн, хэзээд дулаан хувцас, дах дэгтийгээ сайн базаах нь чухал.Аль ч улиралд ногт, чөдрөө ганзгалж,богино сур, хутгыг авч,хуйвтай уургаа барьж явах. Уурга барьсан хүнд богино ташуур тохиромжтойбайдаг юм.Уналга морьдоо юүлэхдээ, эмээлийн олом жирэмийгтохируулж байх.Тавьжхоносон адуугөглөөний нарнаас өмнө цуглуулж бүртгэхдээ, урьдаар азаргаазаргаар нь бүртгэж дараа нь, даага, шүдлэнгээс эхлэн унадаг морьдоо хүртэл цөмийг дараалан бүртгэж, соргог сэрмүүн бэлчээрт тогтворшуулбал сайн байдаг.
Хангай газар хавар адууг гол хоолойн бүдүүн борог өвстэй газар хэсэг байлгаж нарийн соргог амт шим бүхий өвстэй газрыг дагуулан бэлчээнэ.Говь газар адууг дан говь тойромд удаашруулан бэлчээрлүүлэхгүй байвал сайн. Хөдөөрхөг цагаалж өвстэй бэлчээрт хариулвал тогтвортой байдаг.
Хавар ихээхэн цас орж, зудын байдалтай бол аль ч нутгийн айлдаруй адуугаа алслан оторложтохиромжтой өвс бэлчээрт гаргаж хариулах ба гүүний хээл өсч унагалах дөхсөн болуул бэлчээрийг сольж, нам доор уулын хярын бэл, тал газрын тохирох өвс бэлчээрийг дагуулан хариулж байхыг анхаарах хэрэгтэй.Хавар адууг, өвөл ихээхэн цастай байсан газрын өвсийгдагуулан хариулж бүлээн амьсгалтай худгийн усанд өдөр дунд усалж бэлчээр усыг тохируулж байвал зохино.
Гүү унагалах үеэр хангай газар адуугаа уул хяр, гангасархиа амтай газар бэлчээрлүүлэх нь хээлтэй гүү буюу эцэнхий туранхай адуу улам тамирдана.Туранхай муу адуунд хонины сүүг өдөрт нэг удаа жижиг халбагаар өгөх буюу чадвал овъёос, вандуй, цулхиртай шөлийг хааяа өгч өвс тэжээлээр сайн тэжээх хэрэгтэй. Хаврын хүйтэн бороо, цас, шуурга үргэлжлэн хүчтэй тавибаладуугаа хот бууцны салхины дээд талд ойр уул хярын энгэр нөмөр буюу хонхор, дэрс, зэгс, цахилдагтай ивүүр түшүүр сайтай, алсын чигт гүн нуур, хөндлөн эрэг, гол мөс, намаг шавартай газраас жишүү газарт нөмөрдүүлэн идэшлүүлэх нь адуу уруудахгүй сайн талтай.
Гүүунагалах үеэр адууны бэлчээр буюу бэлчээрлэсэн адууны орчин тойронд чоно гүйх нь үлэмжбайдаг. Энэүед адуугаа үргэлж эргэж шөнө сайн сэрэмжлэн манах хэрэгтэй.Нялх унагатай буюу унагалж буй адуугаа зузаан цас мөс, шавраас зайдуу бэлчээх хэрэгтэй. Айлуудадуугаа ээлжлэн хариулах, манах ажлыг хамтран зөвлөлдөж, санал хүчээ нэгэтгэж, адуугаа сүрэглэн нийлүүлж маллах ажлын ээлжийг зохиож, сайнаар хариулан манавал зүгээр. Адуу хариулах, манах ээлж хувиарыг зохиохдоо чадал багатай өрхийг дулаан,өдрийн ажилд, чадвартай хүнийг хүйтэн,шуургатай буюу шөнийн манааны ээлжинд гаргаж байхаар тохирвол зүгээр.Өвөл,хавар адуун сүргээнийлүүлж хариулахдаа өвс бэлчээр сайтай бол адууг хангай газар 500-700 хүртэл, дунд бүслүүрийн газарт 400-600 орчим, говь газар 300-400 орчмоор бэлчээр усны байдалд тохируулж хамтран хариулна. Адуу хариулах хүн адууны бэлчээрийг хувиарлахдаа хүйтэн салхи шуурганд адуугаа нөмөрдүүлэх газрын бэлчээрийг гамнаж, дулаан өдөр уулын хяр, ухаагийн ар, хажуу хамрыг дагуулан бэлчээрлүүлэхийг эрмэлзэнэ.
Адуугаа ундаалах цасгүй бол бүлээн амьсгалын булаг, урсгал ус буюу тогтмол ундаргатай нуур усанд услаж, даруй бэлчээрт нь гаргаж тогтоох нь чухал юм.
Хавар адууг тууварлахдаа газрын нам зөөлөн, жалга судаг буюу энгэр хөтлийг дагуулан, аятай зөөлнөөр, чадвал эцэнхийтуранхай, нялхунагатай гүү адуугаа сувай адууны сүүлд оруулан тууварлаж услахдаа хүйтэн цас ормоор буюу шамрага бороон хольж орох байдалтай бол агаарын байдлыг харгалзвал зохино.
Гүүунагалжбайгаа үедадуугхудагусандуслахдаа аль болохазарга азаргаар нь таслан цувуулж хооронд нь шахцалдуулахгүй байхтохиромжтой.Хаврын урин дулаан болох үедөвөл хөлдүү байсан буюу намар ихээхэн чийгтэй газрыг харгалзаж, агь, яргуй, шувууны хөл, бут, бударгана нүдлэн үндэслэж буй бэлчээрийг дагуулан хариулж тэнхрүүлэхийг чухалчилна.
Хавар адуугтууварлахдаа айлын ойр бэлчээрлүүлсэн хурга,ишиг,тугал ботгоны зэл аргамжаанаас алс, далдуур зөөлөн тууварлах.Адууг хариулах хүн, даага шүдлэн зэрэг эцэнхий туранхай адууг хэвтэж босохдоо ямар байгааг ажиглах хэрэгтэй. Хэрэв босох чадалгүй өеөдмөөр бол, гэрийн ойр авчирч, чадвал ямар нэгэн шувууны өндөг буюу овьёос, жич вандуйг нүдэж, бага багаар тааруулан өгч тэжээжтэнхрүүлнэ.Гүйдэг морийг гүү адуунд ижилсүүлж, газарлан гүйхээр санаашран яваа морийг зөөлөн унаж байх. Ширүүн унавал зүдрэх нь хялбарбайдаг. Хангайн адуу хавар, говийн адуу намар газарлан гүйх болзошгүйтулсэрэмжлэн байх.
Шинэ ногоо ургаж буй үедбэлчээрлэсэн адуугаа үдийн халуунд хүйтэн усаар услабал идсэн ногооны шим шүүс биед нь шингэж, махлах таргалах нь түргэнбайдаг. Бэлчээрлэн буй адуу хэрхэн тэнхэрч махлах байдлыгажиглаж, хэрэвудаан байваас, даруй соргогсайн бэлчээрийг сонгон тохируулж, сайн хужирт хужирлаж байх нь зөв.Говь газар адууны бэлчээр нь хужирлаг өвс ногоотой бол, заавал хужирлах явдал үгүй. Харин хангай буюу бусад нутагт сард 3-4 удаа сайн хужирт зориуд оруулж байх хэрэгтэй.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%