Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ

2016-09-10

Жил бүрийн 9-р сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр аймаг, сумын удирдлагууд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач, зээг хүлээн авч уулзан, Г.Дэмид жанжны хөшөөнд цэцэг өргөсөн юм. Мөн хүчний болон төрийн байгууллагын алба хаагчид жагсан, Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдэд буяны ном хуруулах ажиллагаа боллоо. 
Улс төрийн их хэлмэгдүүлэлтэд Архангай аймгийн иргэд хамгийн ихээр өртсөн байдаг. Тодруулбал Ёнзонхамба, Дэмид, Гэндэнгийн хэрэг, Тариатын хүрээний эсэргүү буюу Хувьсгалын эсэргүү зэрэг хэргээр аймгийн хэмжээнд нийт 2500 орчим хүн хэлмэгдэж байсан гэх судалгаа байдаг. Жишээ нь 6-р Зая гэгээн Жамбацэрэн, Дэмид жанжин, Дэмид жанжны аав Гэлэгдорж нар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж байжээ. Түүнчлэн хувьсгалын эсэргүү 1824 хүн хэлмэгдэж, цаазын ял сонсож байжээ. 
Хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд аймгийн төвд байдаг цөөхөн хүн л хамрагддаг. Хөдөө сумдын иргэдийн мэдээлэл байдаггүй юм байна. 
Хэлмэгдэгсдийг цагаатгах ажил 1939 оны 4-р сарын сүүлчээс хойш 2015 оны эхний долоон сарын байдлаар 31.1 мянга гаруй хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болох нь албан ёсоор тогтоогдож, цагаатгагдан нэр төр нь сэргэсэн байна. 1988 оноос өнөөдрийг хүртэл хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхэд, ач зээ нийт 18036 хүнд 16 тэрбум 247,4 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%