Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

БАГШ, СУРАГЧДЫГ ГАР УТАС ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОЛОО

2016-11-26

Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ж.Батсуурь Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш нарыг хичээлийн цагаар гар утас хэрэглэхгүй байх тушаал гаргажээ.
Хүүхэд хамгааллын болон боловсролын тухай хууль, эцэг эхчүүдээс ирсэн хүсэлтийг үндэслэн, цахим хэрэгслийн зохисгүй хэрэглээний сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх, сургалтын чанарыг сайжруулах зорилгоор тушаал гаргасан байна. Тушаал 10-р сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ.
Сайдын тушаалд зааснаар өмчийн бүх хэлбэрийн сургуулийн захиралд үүрэг болгосон байна. Жишээ нь хүүхдийг цахим хэрэгсэлд донтох байдлаас хамгаалах, сурагчид цахим сүлжээ, гар утас, бусад цахим хэрэглээнээс хамаарч гэмт халдлага, хүчирхийллийн хохирогч болох, нийгмийн аливаа хорт зуршлын нөлөөнд автахаас урьдчилан сэргийлэх, сурагчдын хэрэглэж буй гар утас, цахим хэрэгслийн ялгаатай байдлын улмаас үүсэх тэгш бус байдал, харилцааны зөрчил үүсэхээс хамгаалах зэрэг бусад зүйлүүдийг заажээ.
Боловсролын салбарт ийм зохицуулалт хийснээр хичээлийн цаг илүү үр бүтээлтэй болж, сурагчдын эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх давуу талтай юм байна. Мөн энэхүү тушаал нь зөвхөн ухаалаг утас биш, бүх төрлийн гар утсанд хамааралтай гэдгийг БСШУСЯ-ны хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%