Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ЖИЛИЙН ЭЦСИЙН ӨРХ, ХҮН АМ, ХӨДӨӨ АЖ АЖУЙН ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ

2016-12-07

Жилийн эцсийн өрх, хүн ам, хөдөө аж ахуйн тооллого 2016 оны 12 дугаар сарын 07-17-ны өдрүүдэд орон даяар явагдаж байгаа тул ИРГЭД та бүхэн маань тооллогодоо идэвхтэй хамрагдаарай.
Жилийн эцсийн өрх, хүн ам, хөдөө аж ахуйн тооллогод мал бүхий байгууллага, иргэд, малчид маань аймгийн Засаг даргын А/382 дугаар захирамжаар дараах үүрэгтэй оролцоно.
1. Өрх, хүн ам, мал тооллоготой холбогдол бүхий Статистикийн, Захиргааны хариуцлагын, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн өөрт хамааралтай заалтуудыг чанд мөрдөж, улсын мэдээ, тайлан, тооллого, бүртгэлийн ажилд идэвх, санаачлагатай оролцож, үнэн зөв мэдээлэл өгч, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх.
2. Хүн ам, өрхийн мэдээллийн санд өрх, хүн амынхаа гишүүдийн өөрчлөлт, хөдөлгөөн болон шинэчилсэн мэдээллийг өөрийн биеэр үнэн зөв бүртгүүлж, баяжилт хийлгүүлэх.
3. Өрх, хүн ам, мал, тэжээвэр амьтдын тухайн жилийн орлого, зарлагын хөдөлгөөний бүртгэлийг урьдчилан цэгцэлж, үнэн зөв мэдээлэл өгөх бэлтгэлийг хангасан байх.
4. 12-р сарын 7-ноос 17-ны хооронд тооллого явагдах учир өрх, хүн ам шилжих, мал худалдах, шилжүүлэх, нядалгаа хийх, нүүдэллэх зэрэг хүн, малын хөдөлгөөнтэй холбогдсон асуудлыг түр зогсоож, засаг захиргаа завсардах, бүртгэлээс хоцрох, хаягдах, эсвэл давхар бүртгэгдэх зөрчлийг гаргахгүй байх.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%