Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

НАМААРАА БИШ НАСААРАА НЭГДЭЦГЭЭВ

2016-10-10

Намчирхах нь үндсэрхэг үзлээс ч дээгүүр тавигдаж, хийрхэл болсны нэгэн тод жишээ нь аймгийн Ахмадын холбооны 7-р бага хурал байлаа. 
       Өнгөрсөн дөрвөн жилд Ерөнхий сайдтай ахмадуудын асуудлыг бүрэн хариуцахаар үзэглэж, Сангийн яамаар төсөв мөнгийг нь ч батлуулаад амжсан Монголын Ахмадын Чөлөөт Холбооны тэргүүн Г.Баасан манай аймагт ч салбар зөвлөлөө байгуулсан байдаг. Ахмадын Чөлөөт холбоо хэмээх энэ байгууллага өнгөрсөн дөрвөн жилд ахмадын өргөөнд “эзэн” сууж, ахмадын холбооны санхүүжилтийг хүртэл “авсан” хэмээн дөрвөн жил ахмадууд “би чи-дээ тулж” талцсан. Гэтэл энэ талцал ирэх дөрвөн жилд мөн л үргэлжлэх нь бололтой. 
        Учир нь Аймгийн ахмадын холбооны 7-р бага хурлын үеэр аймгийн Ахмадын холбооны удирдлагууд “Ахмадын холбоо дөрвөн жил тутам бага хурлаа хийж, хийсэн ажлын тайлан болон хийх ажлын үндсэн чиглэлийг хэлэлцэж баталдаг уламжлалтай. Гэсэн ч өнгөрсөн дөрвөн жилд Ахмадын холбооны үйл ажиллагаа зогсонги байдалтай байсны улмаас бага хурлаа хийж чадаагүй” хэмээн онцлоод авлаа. Хариу болгон аймгийн удирдлагууд ч ахмадуудаа дэмжин ажиллана, санхүүжилтийг нь шийдвэрлүүлж өгнө гэж ам гарна лээ. 
       Ахмадын чөлөөт холбооны хэсэг ахмадууд баярын үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг гарган санхүүжилт хүсэн аймгийн дарга дээр ороход “Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа төрөөс тусдаа” гэсэн утгатай юм хэлээд гаргасан сурагтай. Хөөрхий ахмадууд ахиад талцаж, намчирхан дөрвөн жилийг үдэхнээ.
      Аймгийн ахмадын холбооны 7-р бага хурлын үеэр аймгийн Ахмадын хорооны даргаар 22 жил ажилласан Д.Самданмөнх гуай Эрдэнэбулган сумын иргэн О.Даваасүрэнд тамгаа гардуулсан юм. Ахмадын холбооныхон мөн тэргүүлэгч 11 гишүүнээ сонгосон. “Дээрээс” нэрс нь ирдэг. Бид өөрсдөө таньдаг, ээлтэй, хамтран ажиллах хүмүүсээ тавих хүсэлтэй байна хэмээн багагүй шүүмжлэл дагуулсан ч нэр бүхий 11 хүн “Ногоон гэрлээр” сонгогджээ. 
Гашуун боловч үнэн гэгчээр хоёрхон жилийн өмнө аймгийн Ахмадын хороо, Чөлөөт ахмадын холбоогоор шууд солигдсон түүх бий. Яг энэ байдал эсрэгээрээ эргэж Чөлөөт ахмадын холбооны санхүүжилт Ахмадын хороонд шилжих болж байна. Гэвч шинээр сонгогдсон даргадаа ахмадууд ахмадын байгууллагыг улс төржүүлж хуваалгүйгээр үйл ажиллагааг нь дэмжээд явах байх гэсэн ихээхэн найдлага тавьж байгаа гэнэ. Намаараа биш насаараа нэгдэцгээе гэсэн уриалгыг ч ахмадууд маань гаргаад байна.



Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%