Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“АРХАНГАЙ ТҮНШЛЭЛ – 2016” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААН БОЛОВ

2016-09-26

“АРХАНГАЙ ТҮНШЛЭЛ – 2016” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ҮЕЭР10 ГАРУЙ НЭР ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУДАЛДААЛЖ 66.5 САЯ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТЫГ ХИЙЖЭЭ

Мал аж ахуй, газар тариалангийн салбар, хүнсний үйлдвэрлэл, хоршоолол, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд сурталчилан таниулах, борлуулах, түншлэл тогтоох, мэдээлэл, арга барил, туршлагаа харилцан солилцох боломж нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Архангай түншлэл – 2016” үзэсгэлэн худалдааг 2016 оны 09-р сарын 24, 25-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын тамгын газар, ХХААГ, Хөдөлмөрийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, МХГ, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газар, Биеийн тамир, спортын газар, Хөгжимт драмын театр, сумдын Засаг дарга нар, телевизүүдтэй хамтран зохион байгууллаа. 
Тус үзэсгэлэн худалдаанд Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Өндөр-улаан, Жаргалант, Хашаат, Ихтамир, Чулуут, Тариат, Цэнхэр, Хайрхан, Батцэнгэл, Өгийнуур зэрэг 12 сум, Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ аймгуудын нийт 105 аж ахуй нэгж, иргэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, модон эдлэл, бэлэн хувцас, гар урлалын бүтээгдэхүүн, гэр ахуйн цахилгаан бараа, эсгий ноосон бүтээгдэхүүн зэрэг 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалж 66.5 сая төгрөгийн борлуултыг хийсэн.

   Үзэсгэлэн худалдаанд оролцсон бүтээгдэхүүнийг доорхи        номинациар шалгарууллаа. Үүнд:
    “Шилдгийн шилдэг бүтээгдэхүүний Гранпри” номинацид –    Эрдэнэбулган сумын “ Малчдын холбоо” ТББ /хөөврийн хувцас/
    “Хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн” номинацид Өндөр – Улаан  сумын иргэн Ц. Болор-Эрдэнэ /цагаан идээ/
    “Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн” номинацид Хашаат сумын  иргэн Р. Сайханжаргал / буриад гутал/ 
    Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн номинацид  Эрдэнэбулган сумын иргэн Д. Энх-Амгалан /суран эдлэл/
    “Сүү, сүүн бүтээгдэхүүн” номинацид Өндөр-Улаан сумын иргэн Б.  Нарантуяа /цагаан идээ/
    “Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ” номинацид Хайрхан  сумын иргэн Ж. Амар-Эрдэнэ /төмс, хүнсний ногоо/
    “ Гурил, гурилан бүтээгдэхүүн” номинацид Эрдэнэбулган сум “  Гост- Трейд” ХХК 
    “ Шинэлэг сав, баглаа боодолтой бүтээгдэхүүн” номинацид    Өндөр-Улаан сум 
    “ Хамгийн идэвхитэй, зохион байгуулалттай оролцсон сум”  номинацид 
1-р байр Өндөр-улаан сум 
2-р байр Жаргалант сум 
3-р байр Эрдэнэбулган сум тус тус эзэллээ.


Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%