Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

УИХ-ЫН ГИШҮҮН Г.ТЭМҮҮЛЭН ТОЙРОГТОО АЖИЛЛАВ

2016-10-15

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нар Ихтамир, Өндөр-Улаан, Чулуут, Хангай, Цахир, Тариат, Жаргалант, Булган сумдад 10 сарын 6-14 өдрүүдэд ажиллалаа. Ингэхдээ сумын иргэдэд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгч байна. Тухайлбал, ахмадуудад олгох “Насны хишиг”-ийн тухай, хүүхдийн мөнгө, оюутны 70,000-ын талаарх барьж байгаа бодлого, арьс ширний үйлдвэрлэл болоод жижиг дунд үйлдвэрлэлийг хэрхэн дэмжиж бий болгох, цалин тэтгэврийг хэрхэн үе шаттай нэмэх, зээлийн хүүг хэрхэн бууруулж болох тухай судалж байгаа тухай гээд олон мэдээллүүдийг өглөө. Иргэдтэй уулзалт хийхээс гадна сумын төрийн байгууллагуудаар явж нөхцөл байдалтай нь танилцаж, тулгамдсан асуудлуудыг нь сонсож явлаа. Тухайлбал, Өндөр-Улаан сумын хүн эмнэлэгт В, С вирусын өнгөт эхо болон түргэний машины асуудал хүнд байгааг хэллээ. Сургуулийн хувьд хичээлийн байранд үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн МХГ-ын дүгнэлт гарсан ч өнөөдрийг хүртэл сурагчдаа хүлээж авсаар байгаа тухай дуулгаад сургуулийн байр болоод сурагчийн дотуур байр хэрэгтэй байгааг хэлэв. Дараа өдөр нь Чулуут сумын захиргаагаар оров. Эднийд хөдөлмөр эрхлэлт хариуцсан ажилтан болон интернетийн асуудал, түлш дулааны зардлыг нэмэх хэрэгтэй байна гэсэн саналуудыг хэлж байв. Харин тус сумын цэцэрлэг нь шинэ байр бөгөөд тохижилт нэлээдгүй хийгдсэн. Харин гурван үйлдэлтэй өнгөт принтрийн асуудлыг шийдэж өгөхийг хүслээ. Ингээд дараагийн өдөр нь Хангай суманд ажиллалаа. Хангай сум нь аймгийн төвөөс 230 км зайтай баруун зүгийн хамгийн хол сум юм. Эхний ээлжинд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Засаг дарга Ц.Мөнхнасан нар захиргаагаар орлоо. Төрийн үйлчилгээ үзүүлдэг гол байгууллага болох захиргааны барилга нь 1957 онд ашиглалтанд орсон 50 дахь жилдээ ашиглагдаж байгаа барилга аж. Энэ хугацаанд барилга нэлээд муудаж, энд тэндээс өт их унадаг байна. Энэ нь ажилчдын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, энэхүү барилга дээр МХГ-ын акт хүртэл гарч, сумын ЗДТГ-ын тулгамдсан асуудал болоод байгааг сумын удирдлагууд хэлж байлаа. Мөн цалингийн зээлийн хүү өндөр байгааг хэлж байв. Эмнэлгийн тухайд түргэн тусламжийн машин хэрэгтэй байгааг дуулгахад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ирэх 2017 оноос шийдвэрлэж болно гэв. Хангай суманд шинэ сургууль, заалтайгаа баригдаж байгаа. Барилгын явц нь 80-90 хувьтай удаашраад байгааг хэлээд түргэвчлүүлэх тал дээр анхаарлаа хандуулж өгөхийг хүслээ. Хангай суманд хүүхдийн цэцэрлэгийн барилга нь хана нь хагарч цууран, үйл ажиллагаа явуулж, ашиглах боломжгүй болж МХГ-ын акт гарсан. Өнөөдрийн байдлаар 5 гэр цэцэрлэгт цэцэрлэгийн үйл ажиллагаа явагдаж байна. Үүнийг УИХ-ын гишүүн, Засаг дарга нар шийдэхдээ сумын соёлын төвийн 2-р давхрын өрөөнүүдийг ашиглан, дулааныг нь шийдэн үйл ажиллагаагаа явуулах чиглэлийг өглөө. Цэцэрэгийн удирдлагын зүгээс цалингийн сан хүрэлцээ муутайг хэлээд цэцэрлэгийн барилгын асуудалд анхаарлаа хандуулж өгөхийг хүслээ. Сумын соёлын төвд зөөврийн компьютер хэрэгтэй байгааг хэлээд түлш дулааны асуудал хүнд байгаагаа хэлэв. 
Цахир сумын тухайд хамгийн хүндрэлтэй зүйл нь эмнэлгийн барилга байлаа. Газрын цэвдэгээс үүдэлтэй хагаралт үүсч, хэвтэн эмчлүүлэгсэд тав тухгүй, хүйтэн эмнэлэгт үйлчилгээ авдаг байна. Эмчилгээний үр дүн ч харагдахгүй, харин ч хүйтэн эмнэлэгт байсаар буцаад ханиад хүрээд гарах нь энүүхэнд. Цахир сумын хүн эмнэлгийн шинэ барилыг ирэх оноос /2017/ шийдвэрлэж өгнө гэдгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хэллээ. 
Тариат сумын сургуулиар ороход тус сургууль нь хавтгай дээвэртэй учраас тусаал гоождог, үүнийг шувуун нуруутай болгож өгөхийг хүслээ. Сумын сум дундын эмнэлэгт унтуулгын аппарат, өнгөт ЭХО, хүчилтөрөгчийн аппарат, мэс заслын таазны гэрэл зэрэг тоног төхөөрөмжүүд, мөн шүдний эмч шаардлагатайг хэлж байлаа. 
Жаргалант сумын хувьд сургуулийн дотуур байр муудсан, шинэ дотуур байртай болох хусэлтээ хэлж байна. Эмнэлгийн тухайд түргэний машингүй, мөн эмнэлгийн өргөтгөлийг барих асуудлыг ярьж байлаа. 
Ийнхүү УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нар хөдөөгийн төсөвт байгууллагуудаар орж, нөхцөл байдалтай танилцан, шийдвэрлэж болохыг нь шийдэж, судлах асуудлуудыг судалж хариу өгөхөөр тогтлоо.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%