Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ИРГЭДЭД 50-300 МЯНГАН ТӨГРӨГИЙГ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОДОГ

2016-11-09

Аймгийн Засаг даргын нөөц сангийн зарцуулалтаас иргэдэд буцалтгүй тусламж олгодог байна. Асуудал тулгарсан иргэнд нөхцөл байдлаас нь шалтгаалж 50-300 мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгодог ажээ. 
Тусламжийг голчлон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнууд, өрх толгойлсон иргэн, зайлшгүй шаардлагатай асуудал тулгарсан иргэдэд олгодог байна.
Буцалтгүй тусламж олгох нөөц санд жилд 10 орчим сая төгрөг төсөвлөгддөг. 2016 он гарсаар 3-р улирлын байдлаар 64 иргэнд 8,1 сая төгрөгийн тусламж үзүүлжээ. 
Засаг даргын нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөн тэтгэлгийг авахаар өргөдлөө гаргасан иргэд судалгаанд хамрагдаад шаардлагыг хангасан тохиолдолд 30 хоногийн дотор шийдвэрлэгддэг байжээ. Харин шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаснаар иргэдийн өргөдлийг 10 хоногийн дотор шийдвэрлэхээр болсон байна. 
Энэ мөнгөн тусламжийг авахыг хүссэн иргэд аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн хууль тогтоомжийн биелэлт, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан мэргэжилтэнд хандах юм байна. Мөнгөн тусламжийн санхүүжилт аймгийн Засаг даргын нөөцөөс гардаг ажээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%