Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АРХАНГАЙН ЗУРААЧ УРЧУУД АНХНЫ ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ГАРГАЛАА

2016-10-25

Архангай аймагт ажиллаж, амьдарч, уран бүтээлээ туурвиж яваа уран бүтээлчдийн анхны нэгдсэн үзэсгэлэн 10-р сарын 24-нөөс 26-ны хооронд гарлаа. 
Үзэсгэлэнд гар зураг, уран зураг, сийлбэр, арьсан урлал, уран дархан, баримал, уран хатгамал, зээгт наамал, уран сайхны гэрэл зураг, суран эдлэл зэрэг монгол ахуй, байгалийн сайхныг илтгэсэн бүтээлүүд дэлгэгдсэн байв. Зураач урчуудын анхны нэгдсэн үзэсгэлэнд гучаад уран бүтээлчид 100 гаруй бүтээлээрээ оролцсон юм. 
Хөдөө орон нутгийнханд дутагдаж байдаг урлагийн том төрөл болсон шилдэг бүтээлийн үзэсгэлэнгээс иргэд, өсвөр үеийнхэн гоо сайхны мэдрэмж, урлаг уран сайхны ойлголтоо нэмэгдүүлэх, бүтээл туурвих, шинэ санаа, сэдэл авах, хийж, бүтээх сонирхолтой болох зэрэг олон талын ач холбогдолтой юм. Зураач, урчуудын анхны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг сонирхохоор ирсэн иргэд сэтгэл хангалуун байв. Тэд урчуудын иймэрхүү арга хэмжээг зохион байгуулж байх хэрэгтэйг ч онцолж байсан юм.
Урчуудад бүтээл туурвиж, түүнийгээ таниулах, зах зээлд гаргахад санхүүгийн асуудал байнга тулгардаг байна. Аймаг, орон нутаг, төр засгийн зүгээс ямар нэгэн дэмжлэг байдаггүй, тэд бор зүрхээрээ уран бүтээлээ туурвисаар иржээ. Бага ч гэсэн дэмжлэг байвал бүтээл, туурвилаа үзэгч олондоо хүргэх, цаашлаад улсдаа төдийгүй, олон улсад ч хүргэх боломжтой гэж байлаа. 
Ард иргэдийгсоён гэгээрүүлэхэд тодорхой хувь нэмрийг оруулж, нутагтаа амьдарч байгаа уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдийг сурталчлан таниулах, өвлүүлэн үлдээх, урлагийн олон урсгал чиглэлийг таниулах, уран бүтээлийн чанарыг сайжруулах зорилгоор үзэсгэлэн зохион байгуулагджээ. Зохион байгуулагчдын бас нэг зорилго нь гадаад, дотоодын жуулчдад нутгийн онцлогийг харуулсан мэргэжлийн түвшний бүтээлээр үйлчлэх, цаашлаад үзэсгэлэн худалдааны танхимтай болох ажээ.



Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%