Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ ЖИЛ ҮР ДҮНГҮЙ ӨНГӨРЧ БАЙНА

2016-11-21

Дэлхийн хүн амын 10 хувь орчим нь буюу 650 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй амьдарч байдаг гэсэн судалгааг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байдаг. Энэ тоон дээр хөгжлийн бэрхшээлтэй хэн нэгэн дотны хүнээ харж, асрахын тулд суралцах, хөдөлмөрлөх, нийгмийн амьдралд бүрэн оролцож чадахгүй байгаа гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдын тоог нэмбэл ойролцоогоор хоёр сая хүн хөгжлийн бэрхшээлээс үүдсэн асуудалтай амьдарч байгааг ч тогтоожээ. 
Манай улсад 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг гэсэн судалгаа бий. Архангай аймаг нийт 92,4 мянган хүн амтай. Үүнээс 58,7 мянга нь хөдөлмөрийн насныхан байдаг. Үүнээс аймгийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс буюу группын хурлаар хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгон тэтгэвэр, тэтгэмж авч байгаа 3590 иргэн байна. Эдгээр иргэний 925 нь буюу 25.7 хувь нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол, 2665 нь буюу 74.3 хувь нь хагас алдсан нь тогтоогджээ. Мөн асран хамгаалагчийн тэтгэмж авч байгаа 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй 219 хүүхэд байна. 
Судалгаанаас үзэхэд аймгийн нийт хүн амын 3,8 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн эзэлдэг бөгөөд нийгмийн даатгалаас 2071, нийгмийн халамжаас 1519 иргэн тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авдаг ажээ. 
Мөн 2015 оны статистик мэдээнээс харахад аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэй 3433, эмэгтэй 1582, сонсголгүй 542, харааны бэрхшээлтэй 458, бусад эрхтний согогтой 612, үүнээс төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй 1386 хүн байна.

Аймгийн ИТХ-аар 2016 оныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих жил” болгон зарласан байдаг. Гэвч энэ нь нэр төдий байсаар он дуусах нээ. Тодруулбал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд аймгийн ЗДТГ, төрийн байгууллагуудын төлөөллийг байлцуулан 2015 онд анхдугаар чуулганаа хийж, өөрсдөдөө тулгамддаг асуудал, тэдний төлөө төрөөс авах арга хэмжээ, хийж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэн уриалга гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл 2016 оныг ХБИ-дэд ээлтэй жил болгон зарлах, ХБИ-ийг хөгжүүлэх “Дэд хөтөлбөр” гаргах зэрэг шийдвэрүүд энэ чуулганаас гарчээ. Гэвч дэмжих жилийн хүрээнд бодитой ажил хийгээгүй, улмаар баталж өгөхөө амласан “Дэд хөтөлбөр”-ийг ч ор тас мартжээ.
Ойрын жишээ дурьдахад л өнгөрсөн 10-р сард “Архангайн бие даан амьдрах төв” ТББ-аас “Хүүхэд бүрт боловсрол” нэртэй өдөрлөгийг зохион байгуулсан юм. 
Тус төвийнхөн аймгийн хэмжээний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролд хэрхэн хамрагдаж байгаад судалгаа хийхэд тэдний 40 хувь нь ямар нэгэн байдлаар хамрагдахгүй байгаа нь илэрчээ. Гэвч сургуулиудын захирлууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуульд бүрэн хамрагддаг, хоёрхон хүүхэд л сургуульд хамрагдаж чадахгүй байна гэсэн мэдээллийг өгсөн байдаг.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүä анги дэвшин суралцахад саад болоод байгаа тулгамдсан асуудàë áàãàã¿é áàéäàã. Ýäãýýðèéã арилгахад нөлөөлөх зорилгоор тус төв үнэлгээ хийхэд хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сургуульд элсэх асуудлыг эцэг эхийн үүрэг төдийгөөр хязгаарлаж, түүгээр ч зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй гэх шалтгаанаар сургуулиуд элсүүлэх, анги дэвшүүлэн суралцуулахаас татгалçñàí çýðýã ä¿ãíýëò ãàðчýý. Эдгээр асуудлыг шийдвэрлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчныг хязгаарлаж буй байдалд нөлөөлөх зорилгоор шийдвэр гаргагчид, дарга нарыг энэ өдөрлөгт урьсан ч ирээгүй нь ХБИ-ийн асуудлыг үл ойшоож буйг илтгэнэ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%