Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ХАШААТ, ӨГИЙНУУР СУМДАД БОГ МАЛЫН “ЦЭЦЭГ” ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЧЭЭ

2016-11-16

Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 19 голомтод газар хонины цэцэг өвчин болоод бусад малын өвчний хорио цээртэй байгаа. Сүүлийн жилүүдэд Монгол оронд малын гоц халдварт өвчин ихсэх хандлагатай байгааг ОБЕГ-аас мэдээлж байгаа.

Архангай аймгийн онцгой комиссын 5 дахь хурал өнөөдөр /2016.11.16/ 11.00 цагт хонины цэцэг өвчин гарсантай холбоотой яаралтай хуралдлаа. Сүүлийн 50-аад жил манай аймагт гарч байгаагүй хонины цэцэг гэх малын гоц халдварт өвчний шинж тэмдэг энэ сарын 13-наас Хашаат сумын Жаргалант багийн Майнтын өвөрт өвөлжиж байгаа малчин Н-ийн бог малд мөн Өгийнуур сумын Орхон багийн Мөнхөт хонхор гэдэг газар өвөлжиж байгаа малчин Ө-ын бог малд илэрснийг сорьц дээж авч, улсын мал эмнэлгийн төв лабораторт явуулсан байна. Хариу хараахан гараагүй байгааг холбогдох байгууллагынхан хэлж байна. Эдгээр малчны малд малын эмч Батмөнх, Алтанцэцэг, Таванжин нар үзлэг хийж байгаа ажээ.

Аймгийн онцгой комиссын хурлаар яаралтай хоёр ажлын хэсгийг гаргаж, малын өвчин гарсан газарт очиж нөхцөл байдалтай танилцаж, голомтод байгаа малчнаас утсаар мэдээлэл авах, хил хязгаарыг яаралтай тогтоох, өвчний голомтод байгаа хүн, мал, тээврийн хэрэгслийн хөл хориог яаралтай гаргаж, зогсоох арга хэмжээнүүдийг авч ажиллах тухай ярилаа. Шинжилгээний дүн гарч хонины цэцэг өвчин болох нь тогтоогдвол, өвчтэй болон өвчний шинж тэмдэг илэрсэн бог мал болгоныг устгах ажил хийгдэх ажээ. Зардлыг холбогдох байгууллагын хүмүүсийн оролцоотой тооцож гаргахаар боллоо.

Хонины цэцэг өвчин нь бог малд тохиолдох бөгөөд хүйтэнд тэсвэртэй, өндөр хэмээр халуурч, ам, хамар, зовхиноос идээт шүүс гоожих, толгой шанаанд цэврүү үүсэх, арьс үсгүй хэсэг болох суга, цавь хэсэгт улайх, үрэвсэж цэврүүтэх, нүд цоохортож, толбо үүсэх, сохрох, хээл хаях зэрэг шинж тэмдэгтэй малын гоц халдварт өвчин юм. Малын баас, өвчтэй малтай харьцсан хүний өмссөн дээл хувцас, тээврийн хэрэгслээр бусад малд хурдтай тархдаг байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%