Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

НИЙТИЙН НОМЫН САНГИЙН БАРИЛГЫН ҮЛДСЭН АЖЛЫГ 142 САЯ ТӨГРӨГӨӨР ГҮЙЦЭТГЭХЭЭР БОЛЖЭЭ

2016-11-22

Аймгийн Нийтийн номын сангийн барилга угсралтын ажлыг 2011 онд Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендер зарлагдаж, гүйцэтгэгчээр “Донж хацу”ХХК шалгаран 400,0 сая төгрөгийн өртгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Одоогоор барилга угсралтын ажил 92%-тай байна. 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр комиссын өмнөх үзлэг хийгдэж 24 нэр төрлийн үүрэг даалгавар өгсөн боловч барилга угсралтын ажлыг зогсоосон. 2014-2015 онд ажил хийгдээгүй ба гүйцэтгэгч байгууллагын буруутай үйлдлээс шалтгаалан байнгын ашиглалтанд ороогүй. 2016 оны 08 дугаар сард БСШУ-ны сайдад дээрх обьектыг байнгын ашиглалтанд оруулах, 2016 онд улсын төсөвт батлагдсан 142,0 сая төгрөгийг орон нутагт эрх шилжүүлэх талаар албан бичиг хүргүүлсний дагуу орон нутагт эрхийг шилжүүлэх болсон.

Аймгийн засаг дарга өнгөрсөн 9-р сард улсын төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдсан бүтээн байгуулалтуудтай танилцахдаа нийтийн номын сангийн барилгын асуудлыг яаралтай шийдвэрлэх ажлыг эхлүүлсэн. Ингэсний үр дүнд дутуу орхигдсон номын сангийн барилгын ажлыг гүйцээх компанийг шалгаруулан гэрээлэх эрхийг аймагтаа шилжүүлж авсан байна.

Номын сангийн барилгын үлдсэн ажлын дийлэнх нь дотоод засал, мөн гаднах фасадыг дахин сэргээх ажлууд байгаа юм. Хэдийгээр өвлийн сар гарсан ч дутуу ажлуудыг хийх боломжтой гэж үзэж байгаа. Улсын төсөвт уг барилгын ажлыг гүйцээхээр дахин 142 сая төгрөг суулгасан. Мөн энэ ажил дээр тендер зарлаж, сонгон шалгаруулалт явуулах эрхийг нь аймагт шилжүүлсэн байна. Ийнхүү 7 жил хүлээгдсэн номын сангийн барилга ашиглалтад орохоор болоод байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%