Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ЭРДЭНЭМАНДАЛ СУМАНД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 96 ХУВЬТАЙ БАЙНА

2016-11-07

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас Эрдэнэмандал сумын ЗДТГ-т ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар сумын ЗДТГ-ын даргаас асууж лавлалаа. Эрдэнэмандал сумын Засаг даргын захирамжийн дагуу сумын ЗДТГ-ынхан өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай төлөвлөгөө гарган ажиллажээ. Улсдаа хониороо тэргүүлдэг Эрдэнэмандал суманд энэ өвөл 1342 малчин өрхөд хонин толгойд шилжүүлснээр 713754 толгой мал өвөлжинө. 
Одоогийн байдлаар сумын өвөлжилтийн бэлтгэл ажил 96 хувьтай хангагдсан байна. Сумын малчид нийт 6000 тн хадлан бэлтгэхээс 6200 тн-г бэлдэж байгалийн хадланг 116 хувиар бэлтгэжээ. Мөн 90 тн гар тэжээл бэлтгэх ажлыг 100 хувь бэлтгэн аваад байгаа юм байна. 
Сумын нөөцөд 100 тн өвс бэлтгэхээс 96 тн өвс, 30 тн гар тэжээл бэлтгэхээс 30 тн тэжээл бэлтгэсэн байна. Сумын төвийн албан байгууллагууд, сургууль, цэцэрлэг өвөлжилтийн байдлаа бүрэн хангасан байгаа юм байна. 
Албан газруудын дарга, эрхлэгч нар Эрээний уурхайтай гэрээ хийж, графикийн дагуу нүүрсний нийлүүлэлт хэвийн явагдаж байгаа аж. Сумын ЗДТГ болон бусад байгууллагуудын авто машинуудын өвлийн бэлтгэл бүрэн хангагдсан байгаа юм байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%