Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ГУРАВДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАВ

2016-12-03

Аймгийн ИТХ-ын гуравдугаар хуралдаан 12-р сарын 04-ний өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болов. Хуралдаан өглөөний 10.00 цагт төлөөлөгчдийн 84,1 хувийн ирцтэй эхлэв.
     Аймгийн ИТХ-ын гуравдугаар хуралдаанаар 1. Аймгийн ИТХ-ын хороо байгуулах тухай, 2. Аймгийн, орон нутгийн 2016 оны төсвийн тодотгосон төсвийн тухай, 3. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлах тухай, 4. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай, 5. Аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, 6. 2017 оны аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, орон нутгийн төсвийн төслий тухай гэсэн зургаан асуудлыг хэлэлцэж баталлаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%