Шатрын спортыг Монгол Улсын Их Хурал ивээлдээ аван орон нутагт шатрын спортыг жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсийг 2012 онд эхлүүлж шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр 1-р сард "Шинэ Үндсэн" хуулийн өдөрт зориулан зохион байгуулдаг уламжлалтай билээ. Тус тэмцээний цар хүрээ тэлж 2013 оноос эхлэн хагас шигшээ буюу аймгийн аварга шалгаруулах тэмцээн, 2014 оноос эхлэн анхан шат буюу сумдын аварга шалгаруулах тэмцээний хүрээнд тус тус зохион байгуулагддаг уламжлал тогтжээ.
Эдүгээ Сүхбаатар аймаггийн Иргэдийн Хурлын Ажлын албанаас шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулж аваргуудаа тодрууллаа. Энэхүү тэмцээн нь Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор улс, орон даяар 2016.12.10-11-ний өдрүүдэд шатар сонирхогчид оюун ухаанаа сорин өрсөлдөх өдрүүд болж буйгаараа онцлогтой юм. Манай аймгийн хувьд Асгат,Баяндэлгэр,Дарьганга, Мөнххаан, Наран, Онгон, Халзан, Эрдэнэцагаан, Баруун-Урт сумдын эрэгтэй 29, эмэгтэй 8 нийт 37 тамимрчин оюун ухаан сорин өрсөлдсөнөөс
ЭРЭГТЭЙ
1-р байранд Эрдэнэцагаан сумын тамирчин Банзрагчийн Одонбаатар
2-р байранд Эрдэнэцагаан сумын тамирчин Магсарын Отгонбаатар
3-р байранд Баруун-Урт сумын тамирчин Чулуунбаатарын Батболд
ЭМЭГТЭЙ
1-р байранд Баяндэлгэр сумын тамирчин Бат-Эрдэнийн Батзаяа
2-р байранд Мөнххаан сумын тамирчин Дамбадаржаагийн Ариунгэрэл
3-р байранд Баруун-Урт сумын тамирчин Сүхээгийн Ундрах нар тус тус шалгарснаас 2017 оны 1-р сард Монгол Улсын Төрийн ордонд зохион байгуулагдах
улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 1, 2 эмэгтэй 1-р байранд шалгарсан тамирчдад уг
тэмцээнд аймгаа төлөөлж оролцох эрхийн бичгийг олголоо.
Тэмцээний эрэгтэй төрөлд хамгийн өндөр настай 74 настай Онгон сумын тамирчин Т.Гомбосүрэн , хамгийн залуу Асгат сумын тамирчин 23 настай Б.Тогоонтөмөр
Эмэгтэй төрөлд хамгийн залуу тамирчин 22 настай Асгат сумын А.Отгонзаяа, Баяндэлгэр сумын тамирчин уг тэмцээний аварга Б.Батзаяа нар байлаа. Тэмцээний Ерөнхий шүүгчээр шатар сонирхогч Баатарын Ганчулуун ажиллаа.
