Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

МАЛЫН ЦЭЦЭГ ӨВЧИН ГАРСАНТАЙ ХОЛБООТОЙ ХХААГ-ЫН ДАРГАТАЙ ЯРИЛЦЛАА

2016-11-27

НӨХЦӨЛ БАЙДАЛ ЯМАР БАЙГАА ТАЛААР ХХААГ-ЫН ДАРГА П.ГОМБОДОРЖООС ТОДРУУЛЛАА.

- Сурв: Аймгийн хоёр ч суманд бог малын цэцэг өвчин гарлаа. Та газар дээр очиж ажилласан байгаа. Нөхцөл байдал ямар байна вэ?

- П.Г: Бидэнд тулгамдаж байгаа хоёр асуудал байна. Эхний нь аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон. Зарим газраа цасны зузаан 20-30 см байна. Тал хээрийн бүсдээ 10 см гарч байна. Одоохондоо хэвийн байна. Цаашид цас нэмж орвол өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа. Бид сумдтайгаа холбоотой ажиллаж байна. Дараагийн асуудал нь Хашаат, Өгийнуур сумдад малын голц халдварт өвчин гарч, тухайн сумдыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж, тодорхой бүс нутгуудыг хамруулан хорио цээрийн бүс тогтоогоод байна. Өвчин гарах гол шалтгаан нь малын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой, ялангуяа хээлтүүлэгч малын шилжилт хөдөлгөөнийг бүртгээгүй, хаанаас ямар хуц ухна ирснийг бүртгээгүй, хяналт сул байсантай холбож байгаа. Бүр урхаг өнгөрсөн зунаас эхлэсэн байх магадлалтай. Гол эх үүсвэр нь Өгийнуур сумын Орхон багаас үүсэлтэй. Энэ өвчин нь дээрх суманд маш хурдан тархаж байна. Хашаат суманд мал нь халдвар авсан айл харьцангуй цөөн. Яг голомтын бүсэд гурван өрх бий. Манай ХААГ, ОБГ, МХГ, ЦГ сумын удирдлагууд гээд холбогдох хүмүүс аймгийн онцгой комиссоос үүрэг авч энэ өвчний голотмыг тогтоож, хорио цээрийг тогтоон, бусад малд халдварлуулахгүй урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна. Энд хамгийн гол зүйл нь малчдын хандлага чухал байна. Хоол хүнс, эм тариа, машин техник гээд төлөвлөгдөөгүй маш их зардлыг төрөөс гаргаж байна. Бид өвчтэй малыг устгах, хорионд оруулж тусгаарлах, эрүүл малыг тухай бүс нутагт нь вакцинжуулж байна. Улсын нөөцөд байсан 10,000 тун вакциныг Өгийнуур сумын Орхон, Өгий, Зэгстэй баг, Хашаат сумын Жаргалант багийн бүх малд хийгдсэн байна. Вакцин хийсний дараа 14 хоногийн дараа дархлаа тогтоно. Энэ хугацаанд ажиглана. Нууц хэлбэртэй байсан бол илэрнэ. Өвчин илэрсэн малыг устгана. Хамгийн сүүлийн малыг устгасны дараа 21 хоногт хорио цээр хүчинтэй байна. Энэ хугацаанд өвчний шинж тэмдэг илрэхгүй бол хорио цээрийн дэглэмийг бууруулах арга хэмжээ авна. Нөгөө талдаа өвчнийг тараахгүй байх гол зүйл нь хүн, мал, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн. Энд малчин өрхүүд хоорондоо айл хэсч явахгүй байх хүртэл хамаарна.
Манай малын эмч нар ажиллаж байна. Гэхдээ бүх айлын бүх малд үзлэг хийх боломжгүй. Үзлэг хийж өвчин илрүүлж байгаа ч нөгөө талдаа өвчин тараах магадлалтай. Бид малчдад ямар мэдээлэл хүргэж байна гэхээр малчид өөрсдөө өглөө бүр малаа гаргахдаа бүх малдаа үзлэг хийж байх, сэжиг илэрвэл яаралтай мэдэгдэх, мөн өвчин гарсан голомтод байгаа л бол тэр газраа байх, ийш тийш отор нүүдэл хийхгүй байх гэсэн мэдээллүүдийг түгээж байна. Энэ өвчинг малчид, мэргэжлийн байгууллагууд хамтарч байж дарна. Бид цаг хугацаатай уралдаж ажилласаар байна. Шаардлагатай эм тариаг аймгийн онцгой комиссоос дамжуулан улсын онцгой комиссоос авч байна. Манай аймагт улсын комиссын ажлын хэсэг ажиллаж байгаа. Сая аймгийн онцгой комиссыг хуралдуулж цаашид авах арга хэмжээгээ тодорхойлж, албажуулан ажиллаж байна.

- Сурв: Өлзийт суманд өвчний шинж тэмдэг байхгүй ч малчид өвөөлжөөндөө бууна гээд байна гэсэн?

- П.Г: Би хэлсэндээ... Өвчнийг тараахгүй байх гол зүйл нь мал болон малчин өрхийн нүүдэл суудал, шилжилт хөдөлгөөнийг бүрэн зогсоож байгаа гэж. 1-рт, бид өөрсдийгөө бодож болохгүй, өрөөлийг бодох ёстой. Өгийнуурын голомттой бүсээс Өлзийт рүү орж өвөлжөөндөө бууна гэдэг нь өвчнийг тараах магадлал өндөр. Амьсгалын замаар л халдварлаад байгаа шүү дээ. Аймгийн онцгой комиссоос энэ нүүдлийг хориглолоо. Албан даалгаварт ч тусгагдчихна. Нэг малчны нүүдлээс болж нэг сумын мал тэр чигээрээ өвчилнө гэдэг цаашлаад маш их хэмжээний хохирол, нөхөж баршгүй зардал гарах магадлалтай юм. Иймд малчид энэ талаар сайн ойлгох хэрэгтэй. Бид мэдээллээ тухай бүр өгч байна.

- Сурв: Тудгамдаж байгаа зүйл байна уу?

- П.Г: Өвчний бүсэд нийтдээ 16 пост гарчихсан байна. Голомттой газар нийтдээ 200-аад хүн ажиллаж байна. Эдгээр хүмүүсийн хоол хүнс, дулаан хувцас, эрүүл мэнд, машин техник гээд зардал өндөр гарч байгаа. Тодорхой хэсгийг нь аймгийн Засаг дарга аймгийн онцгой комиссын нөөцөөс, тодорхой хэсгийг сум өөрөө, вакцин тарилга гээд тодорхой шаардлагатай зардлыг улсад хүсэлт тавьж ажиллаж байгаа. Бид тал талаасаа л хамтарч ажиллах нь чухал байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%