Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН 7 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ II ХУРАЛДААН ХУРАЛДАВ

2016-12-21

      Аймгийн ИТХ-ын ээлжит II хуралдаан 2016 оны 12 сарын 20-ны өдрийн 15 цагт Нутгийн ордны хурлын танхимд 50 хувийн ирцтэй хуралдаж , аймгийн 2016 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргав. Уг шийдвэрт аймгийн 2016 оны төсөвт төвлөрүүлэх орлогын нэр төрлөөр нь батлав. Аймгийн төсвийн татварын орлого 5924000,0, аймгийн төсвийн татварын бус орлого 1061500,0, Улсын төсвөөс авах санхүүгийн дэмжлэг 6871800,0 орон нутгийн хөгжлийн санд олгох  орлогын шилжүүлэг 5188521,6 ,  Тусгай зориулалтын шилжүүлэг 28211841,3 мянган төгрөгөөр бусад 8555,4  нийт 48827590,7 мян/төг-р  батлав. Аймгийн 2016 оны төсөвт төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харъяа байгууллага , бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг орлого төвлөрүүлэгчээр / татварын хэлтэс татварын орлого, орон нутгийн өмчийн алба – төсөвт төвлөрүүлэх  орлого, аймгийн ЗДТГ, Ахмадын хороо, Байгаль орчны газар   харъяалах төсөв байгууллагын өөрийн орлогыг төвлөрүүлэх орлогын хэмжээг  тус тус батлав.      Аймгийн 2016 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харъяа байгууллагад төсөв зарцуулах эрх олгосон жагсаалтаар  , Аймгийн төсвөөс 2016 оны төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээг 48827590,7мянган төгрөгөөр, аймгийн төсвөөс сумын төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг 3556529,3 мянган төгрөгөөр, аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас сумын Орон нутгийн хөгжлийн санд  олгох орлогын шилжүүлгийн хэмжээг 3545494,4 мянган төгрөгөөр тус тус батлав. Түүнчлэн аймгийн төсвийн хөрөнгөөр 2016 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн тодотгох саналыг жагсаалтаар, удирдлагыг болон бусад хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг тодотгох жагсаалт тус бүрээр баталсан байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%