Энэхүү сургалтын зорилго нь: Улсын Их Хурал Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хамтран хэрэгжүүлж буй " Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд ээлжит сонгуулийн үр дүнд орон нутгийн ИТХ-д шинээр сонгогдсон төлөөлөгчдийн орон нутгийн бодлого боловсруулах, төсөв батлах, манлайлах, хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх гурван шатны сургалтын тогтолцоог бий болгосон билээ. Уг сургалтыг аймгийн ИТХ-ын ажлын алба зохион байгуулж байгаа бөгөөд сургагч багш нараар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Жаргалсайхан "НӨУБ-ын Үндсэн хуулийн болон эрх зүйн үндэс" хичээлээр, Хэнтий аймгийн сургагч багш Ө.Цогбадрах " Байгаль орчин газрын харилцаа" хичээлээр, аймгийн ЗДТГ-ын хчналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн М.Оюунтөгс " Орон нутгийн төсөв санхүүгийн удирдлага хичээлээр, УБ хотын сургагч багш Б.Хандсүрэн Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах хичээлээр энэ сарын 22-23-ны өдрүүдэд шинээр сонгогдсон төлөөлөгч нарт сургалтыг хийж байна.
