Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

МЭНДЧИЛГЭЭ

2016-12-22

Арын сайхан хангай нутгийн хөдөлмөрч бүтээлч зон олондоо айсуй шинэ оны мэндийг хүргэж, аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Өнгөрч буй 2016 он УИХ, Аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулиуд амжилттай явагдаж, ирээдүйн их хөгжлийн эх суурийг тавьсан чухал үйл явдлаар дүүрэн жил байлаа. 

Ирж буй шинэ он нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг хамтран эрэлхийлсэн, тогтвортой хөгжлийн зам дээр бат зогссон, эв нэгдэл, зөвшилцлийг эрхэмлэн дээдэлсэн, бүтээлч ажил өрнүүлсэн, эцсийн дүндээ Монгол хүн бүрийн аж амьдрал дээшилсэн жил байгаасай гэж хүсч байна. 

Аймгийн ИТХ-ын дарга миний бие нутгийн зон олон та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, түмэн олны санал санаачлагыг дэмжин, олон зүйлийг хийж бүтээхийг эрмэлзэн зорьж байна.

Ирж буй шинэ ондоо урд оны амжилт ололтоо улам бататган шинэ санаа, шинэ зорилгыг дэвшүүлэн, бүтээлч санаачлагатай ажиллахыг нийт Архангайчууддаа уриалж байна.

Та бүхэн минь шинэ ондоо эрүүл энх байж амжилт ололт, аз хиймориор дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА         Б.ӨСӨХБАЯР

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%