Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС ХАСХОМ-ЫН ОНЛАЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2017-01-05

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэсээс аймгуудын эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан онлайн сургалтыг 2017.01.05, 06-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр Архангай аймгийн эрх бүхий албан тушаалтнуудад аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн танхимд онлайн сургалт болж байна. Тус сургалтаар хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг /ХАСУМ/, хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ийг мэдүүлэх тухай эрх зүйн зохицуулалт, анхаарах асуудал, хяналт шалгалтын үйл ажиллагаа болон мэдүүлгийн цахим системийн өөрчлөлт, шинэчлэлт, авлигын шалтгаан нөхцөл, авлига ашиг сонирхлын зөрчлийн талаарх өргөдөл гомдлын хяналт шалгалын үйл ажиллагааны талаар онлайнаар шууд явагдаж байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%