СҮХБААТАР НУТГИЙН НИЙТ ЗОН ОЛОН ТА БҮХЭНДЭЭ
1990 оны Ардчилсан хувьсгалын дараа Үндсэн хуулиа шинээр батлах үйл явц эхэлж, Үндсэн хуулийн төслийг Монголын нийт ард түмнээр хоёр удаа, Улсын Бага Хурлаар дөрвөн удаа, БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар 76 хоног хэлэлцэн баталсан байдаг. БНМАУ-ын Ардын Их Хурал 1992 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай хуулийг баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн энэ өдөр тэмдэглэж байхаар хуульчилснаар, Шинэ үндсэн хуулиар хүний
эрх, эрх чөлөөний суурь зарчмуудыг дээдлэн тунхагласнаар наад зах нь нийгмийн
өмчөөс хувийн өмчийн харилцаанд шилжихээс өгсүүлээд, үг хэлэх үзэл бодлоо
чөлөөтэй илэрхийлэх эрхээр бүрэн хангагдсан билээ. Иинхүү Сүхбаатар нутгийн нийт зон олон та бүхэндээ Монгол Улсад Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн баярын мэндийг хүргэж, зон олноороо эрүүл энх байж эрхэлсэн ажил хөдөлмөртөө өндөр амжилтуудыг гаргахыг хүсэн ерөөе. Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Б.Гансүх