Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ШАТАР СОНИРХОГЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО

2017-01-12

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээний шувтаргын тоглолт Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр /2017.01.08/ шилдгүүд тодорлоо.


Энэхүү тэмцээн Олон улсын шатрын холбоо /ФИДЕ/ болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу явагдсан бөгөөд шувтаргын тоглолтод 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 134 шатар сонирхогч оролцсноос 100 нь эрэгтэй, 34 нь эмэгтэй аж. Мөн АИХ-ын депутат, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндсэн хуулийн цэц, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндэсний статистикийн хороо, Монголбанк зэрэг төрийн байгууллагууд, зарим яам, агентлагийн шатар сонирхогчид оролцож, оюун ухаанаа уралдуулсан юм.


Тэмцээний эцсийн дүнг танилцуулахад эрэгтэйчүүдийн төрөлд Нийслэлийн Баянгол дүүргээс оролцогч Э.Энх-Амгалан 8.0 оноогоор нэгдүгээр байрт шалгарлаа. Хоёрдугаар байрт Баянзүрх дүүргээс оролцсон М.Алтангэрэл 7 оноогоор, гуравдугаар байрт Чингэлтэй дүүргийн оролцогч Б.Насанжаргал 6.5 оноогоор удаалав. Шагналт дөрөвдүгээр байрт Хөвсгөл аймгаас оролцсон Д.Хашхүү 6 оноогоор, тавдугаар байрт Сүхбаатар дүүргийн оролцогч Б.Бат-Эрдэнэ 6 оноогоор тус тус шалгарсан юм.


Эмэгтэйчүүдийн төрөлд Баянгол дүүргийн оролцогч Г.Отгонтуяа 7 оноогоор тэмцээнийг тэргүүлсэн бол Сүхбаатар дүүргийн оролцогч Л.Мөнхзаяа 6 оноогоор хоёрт орж, Сонгинохайрхан дүүргээс оролцсон М.Жаргалсайхан мөн 6 оноогоор гуравдугаар байрт шалгарсан байна.


Түүнчлэн шилдэг ахмад тоглогчоор АИХ-ын депутат 77 настай Д.Найданг тодруулсан бол “Оюунлаг түшээ”-гээр УИХ-ын гишүүн Г.Занданшатар 5.0 оноогоор тодорчээ.

Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээнийг хааж Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээн гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж, өнөөдөр дүнгээ гаргаж байна. Энэ тэмцээнд улс орны өнцөг булангаас оролцсон шатар сонирхогчид шатрыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд маш их хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлье гэлээ.


Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%