Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Зөвлөх багш зэргийг 2 багш авлаа

2017-01-17

БСШУ-ны Сайдын тушаалаар Монгол улсын “Зөвлөх багш” мэргэжлийн тэргүүлэх зэргийг МГСС-ийн математикийн багш Ц.Ганхуяг, “Мандал” сургуулийн бага ангийн багш С.Даваажав авлаа.Зөвлөх багш нь хүүхэд хөгжүүлэх арга технологитой байх, түүнийгээ үндэсний болон орон нутгийн 3-4 сургуульд түгээн дэлгэрүүлсэн, багшийн хөгжилд хувь нэмэр оруулсан байх, хүүхэд хөгжүүлэх хамтын судалгааг хийсэн байх зэрэг шаардлага хангасан байх ёстой аж. Энэхүү тэргүүлэх зэрэг нь ЕБС-ийн багш нарт олгодог хамгийн өндөр зэрэг бөгөөд 10 жил хүртэл хугацаатай, хүчин төгөлдөр юм.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%