Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2017-01-25

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны 2016 оны шийдвэрээр “Орон нутгийн өмчит компаниудад шалгалт хийх, дүнг танилцуулах” үүргийн хүрээнд Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн дарга Ц. Түвшинзаяагаар  ахлуулсан ажлын хэсэг  Сүхбаатар аймагт ирж ажиллав. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон Сүхбаатар аймгийн удирдлагууд , орон нутгийн өмчийн газар хамтран тус аймаг дахь орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга, удирдлагуудад   семинар зөвлөгөөн  зохион байгуулав.  Уг зөвлөгөөнд  орон нутгийн өмчит хуулийн этгээдүүд , сумдын төлөөлөлүүд оролцов.   Үүнд: Тохижилт-Үйлчилгээ ОНӨҮГ-ындарга Энхжаргал,  Дөрвөлж ОНӨҮГ ын дарга Дүүрэнбилэг , Сүхбаатар Ойжуулалт ОНӨҮГ-ындарга Эрдэнэбат,Нью Дарьганга ОНӨҮГ-ын дарга Алтанцэцэг, Нийтлэг үйлчилгээ ОНӨҮГ-ын дарга Адъяагарав, Онгон Арвижих–ОНӨҮГ-ын дарга Баярмөнх,  Түмэнцогт ОНӨҮГ-ын дарга Дорж-Очир,Ус дулаан ОНӨҮГ-ын дарга Ганжигүүр, Хайлааст голомт ОНӨААТҮГ–ын дарга Намнандорж, Халзан дулаан ОНӨҮГын дарга Баярсайхан нар оролцов. Тус зөвлөгөөнөөр Орон  нутгийн өмчит үйлдвэрийн газар , орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой компаниудын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, орон нутгаас оролцсон ОНӨҮГ-ын удирдлагуудын асуусан асуултанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцож яваа Төлөвлөлт биелэлтийн хэлтсийн мэргэжилтэн Мөнхсоёл, Шинэхүү нар хариулт өгч санал бодлоо чөлөөтэй ярилцсан цаг үеэ олсон үр дүнтэй зөвлөгөөн боллоо.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%